СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Оросын "харгис" халдлагууд цэргийн бус объектуудыг онилсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын цэргийн хүчин Украины нийслэл Киевийн төвд сүүлийн хэдэн сарын дараа анх удаа цохилт өгч, тус улс даяарх хотуудыг бөмбөгдөж байгааг Барууны орнууд буруушааж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцахдаа "Украиныг агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем зэрэг шаардлагатай зэр зэвсгээр хангаж, үргэлжлүүлэн дэмжихээ амласан" гэж Цагаан ордноос мэдэгджээ. Түүнчлэн, Оросын арми их сургууль, хүүхдийн тоглоомын талбай зэрэг цэргийн бус объектуудыг онилж байгааг шүүмжлэн, эдгээр халдлага нь "Путины хууль бус дайны бүрэн харгислалыг харуулж байна" гэсэн байна.

ОХУ-ыг Крымийн хойгтой холбосон гол гүүрэн дээр өнгөрөгч бямба гарагт болсон дэлбэрэлтийн хариуд ийнхүү цохилт өгч буйгаа Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн ч Киев тус явдалд хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Украины эрх баригчдын мэдээлснээр, Энэхүү халдлагын улмаас багадаа 14 хүн амиа алдаж, олон хүн шархадсаныг албаны хүмүүс хэлсэн. Мөн эрчим хүчний дэд бүтцүүд пуужинд өртсөний улмаас хэд хэдэн бүс нутаг тог цахилгаан, ундны усгүй болсон байна.

Киев хотын оршин суугчдын хэлснээр, Оросын пуужингууд даваа гаргийн өглөө хөл хөдөлгөөн ихтэй байдаг цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, их сургууль зэрэг энгийн иргэдийн ихээр зорчдог байршлыг санаатайгаар онилсон байж магадгүй аж.

Украинд сүүлийн саруудад бүртгэгдээгүй ширүүн халдлагын дараа НҮБ-ын Ерөнхий ассамблей яаралтай хуралдсан бөгөөд тус байгууллагын тэргүүн Антонио Гутерриш энэхүү дайнд энгийн иргэд хамгийн их золиос төлж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. Харин Европын Холбоо эдгээр халдлагыг дайны гэмт хэрэг гэж мэдэгдсэн бол дайныг илт буруушаагаагүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.62

Ккк. Энэ зөнөг илүү л бн. Бас хүүхэд гэчихжээ!! АМЭРИК одоо л Хүүхдэд хайртай болчоо юу?!

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.107

Дэлхий дахинд дэгпээсэн дайнуудад нь олон арван сая хүн өнгөрснийг энэ зөнөг фсду мэддэггүй юмуу. Эмнэлэг сургууль энгийн иргндийг олон саяар нь хядчихаад энэ элий ингэж хуцаж суух гэж

Зочин
2 жилийн өмнө
31.35.112.239

Цөмийн зэвсэг өөр улсад хэрэглэж үй олон хүн устгасан цор ганц улс ардчилал хүний эрх хүүхэд хамгаалал ярих эрх түүхэндээ байж болохгүй

Зочин
2 жилийн өмнө
31.35.112.239

Цөмийн зэвсэг өөр улсад хэрэглэж үй олон хүн устгасан цор ганц улс ардчилал хүний эрх хүүхэд хамгаалал ярих эрх түүхэндээ байж болохгүй

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.110

Путин энэ тэнэглэлийнхээ хариуцлагын олон улсын (Гаага) шүүх дээр насаараа шоронд суух ял аваад зогсохгүй эх орноо дайны төлбөрийн дааж давахгүй өрөнд унагана. Өөр яахав

Зочин
2 жилийн өмнө
66.181.181.89

Оросуудыг буруутгах аргагүй. Харин дайн түрэмгийллийг дэмжиж зэр зэвсэг нийлүүлж өдөөн хатгаад буй новшнуудыг л шийтгэмээр байх юм.

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.160

МАШ САЙН. ШИРҮҮН ДАЙРАЛТ НЭГМӨСӨН ХИЙЖ УСТГАХЫГ НЬ УСТГААД ДАЙНАА ХУРДАН ДУУСГАМААР ЮМ. ВАШИНГТОНЫГ БАС ДАЛИМД НЬ УСТГАЧИХВАЛ САЙХАН ДАА.

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.221

Оросуудын харгас халдлаг биш зөнөг чиний харгмес халдлаагаас үүдэлтэй юм шүү

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.27

Барууныхан бөмбөгдсөн болов уу

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.202

Новшийн тэнэг дурак Иванууд.....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.