СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Киев пуужингийн халдлагад өртөж, найман хүн амиа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Украины нийслэл Киев дор хаяж дөрвөн пуужингийн халдлагад өртсөн бөгөөд найман энгийн иргэн амиа алдаж, 24 хүн шархадсан гэж бүс нутгийн албаныхан мэдээлэв.

Тодруулбал, хотын төвийн Шевченковский дүүрэгт өнөөдөр /2022.10.10/ өглөө орон нутгийн цагаар 08:15-08:20 цагийн хооронд хоёр дэлбэрэлт болсон бөгөөд аврах албаныхан газар дээр нь ажиллаж байгаа гэж хотын дарга Виталий Кличко хэлжээ. Мөн хотын дэд бүтцийн чухал объектууд цохилтод өртсөн гэсэн юм.

Нийслэл Киев сүүлийн хэдэн сарын дараа анх удаа пуужингийн халдлагад өртсөн бөгөөд энэ удаагийн цохилт илүү төвлөрсөн байдалтай байгааг шинжээчид тэмдэглэжээ. Үүнээс өмнө, Украины өмнөд хэсгийн Запорожье хот болон Днепропетровск муж шөнөжин цохилтод өртсөн ба тус улс даяар ширүүсэж буй халдлагуудын талаар Москва тайлбар хийгээгүй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михайло Подоляк энэхүү нөхцөл байдлыг "санаатай халдлага" гэж нэрлээд,

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
49.0.136.6

Bas l tsustei ulsuud shuu, puujin harvaad end tendgui delberch bhad PIZDITS geed l mashinaa joloodood ywj bdg

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.