Монголын ардчилсан холбооноос Нийслэлийн есөн дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг өнгөрсөн сарын 23-нд гардуулсан билээ. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр зарлигаар МоАХ-нд "Монгол Улсын Баатар" цол олгосон юм.
МоАХ-г тойрсон үйл явдлууд өдгөө ч өрнөсөөр байна. С.Эрдэнэ, Д.Сосорбарам нарын тэргүүтэй улс төрчид МоАХ-ны чуулганыг зохион байгуулж, тэргүүнээр Д.Монголхүүг тавьсан боловч, одоо болтол албан ёсны тамга тэмдэг Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хадгалагдсаар байгаа. Иймд тус холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр МоАХ-ны дэд тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.