Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны тавдугаар их хурал МҮЭСТО-нд үргэлжилж байна. Тус хурлаар тус холбооны ерөнхийлөгч байсан Х.Баттулгыг огцруулж, Д.Монголхүүг нэр дэвшүүлжээ.
С.Эрдэнэ нарын намаа бүхэлд нь хураан авах төлөвлөгөөний нэг хэсэг нь МоАХ байсан. Тэгэхээр энэхүү нарийн бодож боловсруулсан үйл ажиллагаа Д.Монголхүүг МоАХ-ны дарга болгосноор үргэлжилнэ. МоАХ-г авна гэдэг, ардчиллагчдын сэтгэлийг хураана гэсэн үг.
“Та хэзээ МоАХ-нд элссэн бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “1996 онд миний ээж Хандсүрэн МоАХ-нд элсэж байлаа...” гэж эхэлдэг Д.Монголхүү ийнхүү МоАХ-ны дарга сэтэр зүүж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших замаа засаж байна. “Монголхүү гэдэг нэр сонгогчдын 20 хувийн саналыг автоматаар авна” гэх яриа бодит эсэхийг тэр үед Монголын ард түмэн харна.
Гагцхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг МоАХ-ны тэргүүнээс огцруулсан нь хууль зүйн үндэстэй юу, Д.Монголхүү МоАХ-ны тэргүүнээр сонгогдож чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Учир нь, Х.Баттулгын талынхан тийм ч амар бууж өгөхгүй бололтой. “Дөрөвдүгээр сарын 5-нд МоАХ-ны “жинхэнэ” хурлыг зохион байгуулна” хэмээн аль хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ.
Тэгэхээр, хүссэн ч эс хүссэн ч тэд тус тусдаа хуралдаж, эцсийн дүндээ шүүхээр асуудлаа нэг тийш болгох болов уу. Хэрэв С.Эрдэнэ нарын төлөвлөгөө үнэхээр нарийвчилсан байдлаар гарсан ахул АН-ын тамга С.Эрдэнэд үлддэг шиг хачин жигтэй зүйл болж мэдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ner devshvel sn bn....sain huuu sh uuu ..Erdene ch sn huuu..
МоАХ -ны байр нь чухал. Байргүй холбоогоор юугаа хийнээ.
Эрдэнэ бах мэлхий үнэхээр хутгуур юмаа. Муу ёрын бах.
Erdene.Elbegdorj nar namaa bulshilsan. Odoo ene holboog bulshlah gej uliarch ehellee. Yasan hanaj caddgui humuus be...
Муу ёрын буг шүгэлсэн С.Эрдэнэ АН-г самарч ханахгүй одоо МОАХ-руу тэжээвэр троллуудаа тавьж байх шив дээ !!
МоАХ БАС 2 хуваагдах нь гарцаагүй болжээ АН ч МоАХ ч тэр үнэхээр улс төрийн байгууллагууд биш эрх мэдэл албан тушаал булаацалдсан этгээдийн тэмэл болж хувирчээ