СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-13

Памирын нуруунд хөлөө хөлдөөсөн уулчин Х.Бумхишигийг эсэн мэнд буулгалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

7134 метрийн өндөртэй Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас 5800м өндрөөс бууж чадахгүй гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр аврах ажиллагаа явуулахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадорж нар Улаанбаатараас Кыргызстаныг зорьсон.  

Өчигдөр /2022.09.12/ уулчин Х.Бумхишигийг найм хоногийн дараа эсэн мэнд буулгалаа. Түүнийг МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар тэргүүлэн явж аварсан байна. Тэд Kyrgyz Alpine Club-ийн дэмжлэгтэйгээр аврах ажиллагаанд оролцох хоёр уулчинтай хамтран аврах ажиллагааг гүйцэтгэжээ.

Аврах багийнхан есдүгээр сарын 10-ны өдөр ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ийнхүү тасралтгүй хоёр хоног ажилласны эцэст үүргээ амжилттай биелүүллээ. 

Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх юм байна.

“Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа” Монголын Уулчдын үндэсний холбооноос онцлов.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.