СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-12

Л.Энх-Амгалан: Сайдын тушаалтай холбоотой болчимгүй мэдээллийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

БШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн 29324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдөр танилцуулсан билээ.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

-Орос 3 дугаар сургуулийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр гарсан гэдгийг албан ёсоор хэлье. Орос 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль, тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.

Монгол Улс туурга тусгаар улс учраас Засгийн газрын, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг "Цаг нь болоогүй байсан, тэдэн цагт тушаал гаргана" гэдэг ийм болчимгүй мэдээллийг аль ч улсын элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол болчимгүй үйлдэл. Энэ асуудлаар манай ГХЯ-наас нот бичиг явуулах байх.

Тийм учраас Орос 3 дугаар сургуультай асуудалд цэг тавьсан. Дахин энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Нэг зүйлийг хатуу хэлье. Өнөөдрийн байдлаар Орос 3-р сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Тодруулбал нийслэл Улаанбаатар хотын өмч. ОХУ-аас нэг ч төгрөгийн зардал гаргадаггүй.

Энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу хувьсах зардлаар өгч байгаа. Тийм учраас энэ сургуулийн удирдлагатай холбоотой асуудалд гэдгийг хатуу хэлье гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амара
2 жилийн өмнө
66.181.188.92

Мундаг!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.