СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-12

🔴 LIVE: Улсын хэмжээнд 947 багш нэгдүгээр түвшний үнэлгээг авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

БШУЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн 29324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

- Боловсролын үнэлгээний төв

Багшийн үндсэн суурь цалин дээр гүйцэтгэлийн урамшуулал нэмэгдэнэ. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс багш нарын ажлыг гүйцэтгэлийн шинэ үнэлгээгээр үнэлнэ. Нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт. Хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ. Дөрөвдүгээрт, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ зэрэг 13 шалгуураар үнэллээ.

Улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдаагүй.

Үнэлгээ явуулахдаа хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон. Тодруулбал 473 мянган эцэг эхчүүд, 285 мянган хүүхдүүд хамрагдсан.

Багш нарыг дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл 

Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл

Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл

Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Тодруулбал тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм.

Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.82

Хуурамч диплом илрүүлэх ажиллагаа яагаад гэнэт таг болов? Дор хаяж 1 сар шуурах байх гэж бодсон. Дээрээс боль, чимээгүй бай гэсэн үү, аан?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.