ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хөнгөн жинд хэн "ноёлох" вэ?

Сурталчилгаа
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хөнгөн жинд хэн "ноёлох" вэ?

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд яг нэг сарын хугацаа үлдээд байна. 

 

Ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах жүдо бөхийн ДАШТ-ийг жүдо сонирхогчид хоног тоолон хүлээж суугаа нь дамжиггүй. Өнөөдрийн байдлаар 62 орны 350 жүдоч оролцох урьдчилан мэдүүлгээ өгөөд байгаа ба жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч Япон, Монгол зэрэг хэд хэдэн мэдүүлгээ хараахан илгээгээгүй байна. 

ДАШТ-ий салхийг хагалан эхлүүлэх эмэгтэйчүүдийн -48кг жингийн өнгийг тодорхойлж байсан М.Уранцэцэг, Д.Красники, Д.Билодид зэрэг одууд бүгд энэ жинд үгүй болжээ. МУГТ М.Уранцэцэг "Токио-2020" олимпын наадмын дараа зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсон бол Косовогийн супер од Красники жин өгсөн -52кг, Украины Д.Билодид бүр хоёр жин өгсөн -57кг жинд барилдах болоод байна.

Япончуудын хувьд олимпын мөнгөн медальт Фуна Тонаки, дэлхийн аварга Нацуми Цүнода хоёрыг энэ жинд Ташкент рүү илгээх нь тодорхой болсон. Хэдийгээр -48кг жинд дэлхийн чансаанд Япон улсаас хамгийн өндөрт эрэмбэлэгдэж буй Вакана Когаг илгээх болов уу хэмээн таамаглаж байсан ч энэ оны эхээр зохион байгуулагдсан бүх Японы эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж чадаагүй нь нөлөөлсөн юм. 

Энэ жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Ширин Боукли Франц улсыг төлөөлөн ДАШТ-ийг зорих бол дэлхийн чансааны дэд байранд эрэмбэлэгдэж буй Мелани Клемент "гэртээ үлдэх"-ээр болсон байна. 

Мэдээж эмэгтэйчүүдийн -48кг жинд "цахиур хагалж буй" монголын Г.Наранцэцэг (дэлхийн чансааны №6), Б.Баасанхүү (дэлхийн чансааны №13) нарыг хүчтэй өрсөлдөгчдийн дунд харах тодорхой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0