СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Запорожье АЦС-ын зургаан реакторын зөвхөн нэг нь ажиллаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын цэргийн хүчний мэдэлд ороод буй Запорожье атомын цахилгаан станц нь цахилгааны үндсэн шугамаасаа салж, нөөц эх үүсвэрийн тусламжтай ажиллаж байгааг НҮБ-ын харьяа Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мэдэгджээ.

Украины өмнөд хэсэгт орших Энергодар хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хүрэлцэн ирсэн ОУАЭА-ийн байцаагчид тус АЦС-д аюулгүй байдлын үзлэг хийсний эцэст газар дээрээс нь найдвартай мэдээлэл авч чадсан гэсэн бөгөөд үргэлжлүүлэн хяналт шалгалт хийхээр төлөвлөж байна. Уг агентлагийн тэргүүн Рафаэль Гросси "Станцын бүрэн бүтэн байдал хэд хэдэн удаагийн халдлагын улмаас зөрчигдсөн" гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн ба эрчим хүчний хангамж хэзээ ч тасалдаж магадгүй аж. Запорожье АЦС-ын украйн ажилтнууд уг байгууламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа ч Оросын цэргүүд тэдэнд буу тулгаж, барьцаалсан бөгөөд станцыг цэргийн бааз болгон ашиглаж байгаа юм.

Харин хоёр улсын зүгээс АЦС-д удаа дараа халдсан явдалд бие биеэ буруутгаж байгаа билээ. ОХУ-аас томилогдсон орон нутгийн албаныхан Украины халдлагын улмаас "техникийн асуудал" гарч, станцын цахилгаан холбоос тасарсан гэсэн бол Киевийн эрх баригчид "Оросын эзлэн түрэмгийлэгчдийн зогсолтгүй довтолгоо"-ны улмаас тавдугаар реакторыг унтраахаас өөр аргагүйд хүрсэн гэж зарлажээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.