СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-01

УИХ-ын дарга асан М.Энхболд: Улс төрд эргэн орох эсэхийг цаг хугацаа харуулах байх

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын дарга асан М.Энхболд аавынхаа нэрэмжит танхимын нээлтийг өнөөдөр хийсэн билээ. Тодруулбал, Удирдлагын академийн 301 тоот танхимыг Монгол Улсын Ардын багш, доктор профессор Г.Миеэгомбын нэрэмжит болгосон юм. 

Уг нээлтийн үеэр УИХ-ын дарга асан М.Энхболдтой хэсэг хором ярилцлаа. 

-Энэ намар та хаагуур намаржиж байна? Улс төрийн үйл ажиллагаанд ер нь оролцож байна уу?

-Улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа зүйл нээх алга. Энэ жилийн хувьд зуншлага их сайхан жил болж байна. Хоёр жил наадам цэнгээн болсонгүй. Тэгээд олон сайхан наадмууд боллоо.

Морь уяж, хоёр гурван наадамд оролцлоо. Морьд маань ч бас гайгүй сайхан давхилаа.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд би “Морьтны түүхэнд хэн нь хэн бэ” гэдэг нэвтэрхий толь бэлдэж гаргасан байгаа. “Непко” хэвлэлийн компаниас хүсэлт тавьсан.  Британикагийн эрхийг надад олгосон. Би 1200 орчим уяачийн намтар түүхийг оруулсан ном гаргаад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө долдугаар сарын эхээр нээлтийг хийсэн.

Бичиг цаас нийлүүлж, өөрийнхөө сонирхож байдаг энэ сэдвүүдээр түүх намтар үлдээж байна даа.  

-Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөөд шинэ сайд нараа томилсон. Тухайн томилгоог тантай зөвшилцсөн үү?

-Үгүй үгүй. Урд нь бол Удирдах зөвлөлийн гишүүн байхад ийм зүйлүүд дээр санал бодлоо хэлдэг байсан. Одоо бол би энэ талаар оролцсон зүйл байхгүй.

-Улс төрд хэзээнээс эргэн орж ирэх вэ?

-Яах вэ одоо. Цаг хугацаа харуулах байх даа.

-2019 онд УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх үедээ та “Монголын төрд захирах, дарангуйлах ёс жаяг тогтчих вий гэж санаа зовж байна” гэж байсан. Тэгэхээр өнөөгийн улс төрийг юу гэж харж байна, нөхцөл байдал ямар байна?

-Улс орны эдийн засгийн байдал, ард түмний аж амьдрал амаргүй байгаа шүү дээ. Энэ бол бас тодорхой шалтгаан байна. Ковид өвчин, хөрш орны дайны асуудалтай холбогдоод амаргүй л байх шиг байна.

Ер нь бол аливаа Засгийн газар ажиллахад амаргүй байдаг. Тэр дундаасаа энэ Засгийн газрын хувьд хүнд үед ажиллаж байх шиг байна. Гэхдээ хөрш орнуудтайгаа учир начраа зөв олоод, хоёрдугаарт, Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүстээ итгэл үнэмшил өгөөд, энэ хувийн секторын хөгжилд түлхэц, дэм өгөөд ажиллах юм бол эдийн засаг наашлах, сэргэх боломж бий болох байх аа гэж бодож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэдэнгийн Алтангэрэл
2 жилийн өмнө
202.55.188.124

Улстөрдөө орж бусаддаа үлгэр дуурайлал болж явах л ёстой шүү дээ ганцхан өөрийгөө бодоод байж болохгүй л санагдах юм өөрийг чинь хүндэлдэг хүмүүс маш их байдаг шүү

А Тангад
2 жилийн өмнө
202.126.88.150

Ухаантай ясны улс төрч хүний л үедээ хүмүүс минь авах гээхийн ухаанаар хандаарайдаа Энэ хүнээс авах сэдэх сэрэх зүйл их бий шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.