Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Харин "давхар дээл"-тэй дөрвөн сайдыг хэвээр үлдээж, "дан дээл"-тэй дөрвөн сайдыг улирааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгажээ.
УИХ-ын чуулганаар шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-АН-тай хамтарсан Засаг байгуулах гэж байгаа асуудал чинь хэвээрээ юу? Манай ХҮН бол хамтрахгүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-АН-ын гишүүдийг засагт оруулж ажиллуулъя гэдэг яриа яваад байна. 1997 оноос хойш долоон удаа хамтарсан Засгийн газар байгуулагдаж, дөрөв нь олонх болоогүй тохиолдолд хамтраад явж байсан. Гурав нь стандарт бус шийдвэр гаргаж, хамтарч Засаг байгуулж байсан.
АН-ын гишүүд дотор маш их хуваагдал бий болгож байна. Нэг болохоор хамтарсан засагт оруулах тухай манай бүлгийн дарга яриад байдаг. Гэтэл танай бүлгийн дарга АН-тай ярьсан зүйл байхгүй гэж ярьж байгаа нь асуудалд итгэлтэй хандах боломж өгөхгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Дэлхий дахинд цар тахал тогтворжсон ч ОХУ-д дайны нөхцөл байдал үүссэнээс болж манай улсад түлш шатахуун, уул уурхайн тэсэлгээний бодис, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой амаргүй асуудал үүсч байна. Гарах гарц нь шинэ сэргэлтийн бодлого.
Зөвхөн МАН гэхгүй уг бодлогыг дэмжиж байгаа аль ч нам, хөрөнгө оруулагчтай идэвхтэй хамтран ажиллана. Гэхдээ хамтарсан Засгийн газрын асуудлаар албан ёсоор Удирдах зөвлөлд ярьсан зүйл байхгүй. Ерөнхийлөгч илүү эв нэгдэлтэй том төслүүдээ анхаарах тал дээр улс төрөөс илүүтэй анхаарах цаг үе хэмээн сануулж хэлж байна. Тиймээс том төслүүдээ урагшлуулна гэвэл улс төрийн ямар ч шийдвэр гаргахад би эрх баригч намын даргын хувьд нээлттэй байгаагаа илэрхийлж байна. Ямар байдлаар ойлгогдоод хэвлэлээр явж байгааг харж амжсангүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
....Аль ч Нам бллага Хөгжил Дэвшил Ажлын тухай ярихгүйгээр Зөвхөн л Жалга Довныхоо юмыг ярьж....Ажил гэхээсээ Илүүтэй....Хов живээ л Сэвж....Унагасан Ажилаа...Хариуцлага Алдсан алдаа Завхарлаа...ОЭ ийн ЗГ ийн Чадамж дуусав .Хүчин Чадал Зогсохнээ Энээ тэрээ гэж...л...АН ийн бууны Нохой Өнөрбаяраас эхлээд л Улиж эхэлсэн....С.Эрдэнэ дарга бус мөртлөө...4 гэвүү 3 ч гэвүү гишүүнээ халах тушаал гаргав..г.м....Ихээхэн л юм блов.....шүү....Зөв ЕС аа....Зүтгээд л Эрчтэй Хөдлөж Гүйцээх нь ЗӨВ шүү....Зөвхөн л хувийн Эрх ашигууд...Энэ ихэнх Намууд...Тэр тусамаа....сөрөг нь Үнэн................................ ЕС...шинэ ЗГ т амжилт хүсэе...
АН Засагт орно гэж байхгүй. Боломж ч байхгүй. Бүлэгт хамтарсан засагт орох асуудлыг шийдэх эрх байхгүй. Засагт АН орох эсэхийг Намын УТ-ийн зөвлөл, ҮБХ хуралдаж шийдэх эрхтэй. Гэтэл үүнийг хоёр АН-ын аль нь шийдэх вэ? гэдэг асуудал үүснэ. Аль нь ч эрхгүй юм бишүү. Ядахад бүлэг нь хуваагдчихсан байдаг. Яалтай ч билээ.