СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-08-29

Шинэ сэргэлтийн Засгийн газар маргааш байгуулагдана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох гэж байна. ҮХНӨ-өөр Монгол улсын Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх онцгой эрх өгсөн бөгөөд Л.Оюун-Эрдэнэ энэхүү эрхээ эдэлж, шинэчилсэн бүтэц бүрэлдэхүүнээ өнөөдөр танилцуулна. Энэ ажил маргааш гэхэд дуусна гэж эх сурвалж баталлаа. “Батламж”-ийг өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргана.

Зарим хэвлэлийн бичиж байгаа шиг Ерөнхий сайд огцорно гэдэг нь ташаа мэдээлэл. УИХ буюу УИХ-ын гишүүд үгсэн хуйвалдаж Засгийн газрыг огцруулдаг явдал ҮХНӨ-өөр хаагдсан учир Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгах болов уу.

Баттай эх сурвалжийн авсан мэдээллээр, “давхар дээл”-тэй дөрвөн сайд буюу С.Амарсайхан, Х.Нямбаатар, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан нар үлдэх болжээ. Мөн, “дан дээл”-тэй дөрвөн сайд буюу Б.Батцэцэг, Ч.Номин, А.Ариунзаяа, Г.Сайханбаяр нар үлдэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын танхимын бараг 50 хувь нь шинэчлэгдэнэ.

Харин, .

УИХ-ын хэн, хэн гэдэг гишүүн сайд болох нь вэ гэдгээсээ илүү маргааш байгуулагдах Шинэ сэргэлтийн Засгийн газарт АН-ынхныг урьсан нь хамгийн их анхаарал татаж байна.

“7 сарын 1”-ний хэрэг явдлын дараа С.Баяр Хамтарсан Засгийн газар байгуулахаар тогтож АН-ыг урьж байсан. “7 сарын 1” шиг харуусам үйл явдал гараагүй байгаа энэ цаг үед АН-ынхныг урьсан нь онц сонирхолтой байгаа юм. .

Шинээр сонгогдох долоон сайдад АН орох эсэхийг мөн өнөөдөр хуралдах МАН-ын Удирдах зөвлөл шийднэ.

Ямартай ч ҮХНӨ-өөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэнтэй ч үл хуваалцах дархан эрхээ эдэлж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулах гэж байна.

. Нарийндаа үүнд сонирхол татахаар зүйл багатай. Учир нь “давхар дээлгүй” шинэковууд сайд хийх зангараггүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа шүү дээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.67

Шуналаар битгий дүүргээрэй

Мм
2 жилийн өмнө
66.181.160.44

Хүн нь шуналгүй. Зөв бол нам хамаагүй ээ!

Иргэн
2 жилийн өмнө
192.82.74.106

Шинэ болох сайд нар зангарагтай шудрага ажиллах сэтгэл хүн чанартай гишүүн бх болов уу даа ?!!!!

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.2

Ёо..нэр нь гоёдож...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.