Маргааш байгуулагдах Шинэ сэргэлтийн Засгийн газарт Ардчилсан намынхныг урьсан талаар бид мэдээлсэн. Төрийн ордонд өнөөдөр хийсэн С.Эрдэнэ, Б.Ганбат нарын хэвлэлийн бага хурлаар ч үүнийг баталлаа.
Гэхдээ тамга барьж байгаа, Дээд шүүх болон УБЕГ, СЕХ албан ёсоор батламжилсан С.Эрдэнийн АН-д бус, О.Цогтгэрэлийн АН-д Ерөнхий сайдын зүгээс “Засгийн газарт орох” санал тавьсан болж таарлаа.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан (одоо УИХ дахьн АН-ын зөвлөлийн дарга) Б.Ганбат “Сандал суудлын төлөө маш аймшигтай зүйл цаана чинь болж байна. АН-ын 4-5 хүн сайд болно гээд гүйгээд байгаа. Ийм зүйл болохгүй байх. Сайдыг нь өгөх ч үгүй байх. Ер нь бол мал комбинатын ямаа гэж байдаг даа. Бусдыгаа уриалж оруулаад заазлуулчихдаг. Ийм л зүйл болох гээд байна” гэв.
Харин, АН-ын дарга С.Эрдэнэ "Эвслийн Засгийн газарт АН-ыг орох гэж байна гэх цуу яриа гараад байгаа. АН-аас Засгийн газарт орох талаар ямар ч шийдвэр гараагүй" гэв.
Улмаар тус хэвлэлийн хурлаар шинэчлэгдсэн байгуулах Засгийн газарт С.Эрдэнийн АН-аас орохгүй гэдгийг тодотгоод, намын үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ш.Адышаа, Б.Бейсен нарыг АН-аас хөөж байгааг мэдэгдэв. Давхар дээлтэй холбоотой ҮХЦ-ийн шийдвэр дээр УИХ дээр намын байр суурийг хамгаалаагүй, хариуцлагагүй хандсан учир хөөлөө гэв.
Үнэндээ бол Шинэ сэргэлтийн Засгийн газарт орохоор "гүйгээд" байгаа гишүүдээ намаасаа хөөв бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гахай Эрдэнэ бетон Ганбат чацага Өнөрбаяр нар хэн засагт орж ажиллахыг мэддэг юм уу!
Энэ эрдэнэ гэж дуракийг үхсэн гээд байсан худал юм уу муу хүн үхэдгүй гэж үнэн бололтой гай болохоор зай бол малаа
Зөв шүү