Дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар БШУЯ-наас мэдээлсэн билээ.
Энэ үеэр Монголын Үндэсний их сургуулийн нэрний асуудлаарх сэтгүүлчийн асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "МҮИС-ийн нэрийн тухайд энэ бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Энэ сургууль надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Гэхдээ би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгээ хатуу хэлье.
Шүүх хурлаа дандаа хойшлуулж байгаа. 9-р сарын 15-наас өмнө шүүх хурлыг зарлаж хуралдахгүй бол шүүгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлана.
Ардын их хурлын тогтоолоор олгосон Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг хулгайгаар авсан асуудлыг зөвтгөсөн шүүгч байвал тухайн шүүгчийг Шүүгчийн ёс зүйн хороонд өгнө. Гэхдээ цөөнхийн эрх ашигт үйлчилсэн, авлигад идэгдсэн шүүгч арай байхгүй болов уу гэдэгт гүнээ итгэж байгаа хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ олон их дээд сургуулиа цөөлөх хэрэгтэй.мөнгөө өгсөн бол өгсдөг.хэдэн малчидын мөнгө л энэ олон сургууль нэртэй луйварчидыг тэтгэж бна.мэргэжлийн ажилтан бэлтгэх хэрэгтэй.их дээд сургууль төгссөн нэртэй сав угаагч.хамгаалагч нэртэй л ажил хийдэг юм бна да.Улсын чанартай 5.6дээд их сургууль бхад хангалттай яг сурах чин эрмэлзэлтэй хүүхдээ хатуу шигшиж авч элсүүлэх хэрэгтэй.ажил хийдэг чаддаг хүнгүй боллоо яаж улс хөгжих вэ.
Зөв шүү.шүүгч нар шудрага бөгөөд мэдлэг чадвар чухал болой
Дээд сургууль гэж хэлхэд хэцүү олон оромцогууд их байна даа яЭнхамгалан сайд их үөв ажил хийж байна
"Монголын Үндэсний..." гэсэн тодотголыг зөвхөн улсын чанартай зүйлд хэрэглэх нь тохиромжтой.
Шудрага ёс эмх цэгц мэдлэг чадвар хамгаас чухал таалагдлаа дэмжиж бна