СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-08-19

🔴LIVE: 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар БШУЯ-наас мэдээлж байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Өнгөрсөн 1,4 жилийн хугацаанд дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газраас хоёр тогтоол гарсан. 

Манай улсын хэмжээнд 147 мянган оюутан, 88 их дээд сургууль байна. Үүний 34 нь их сургууль, найм нь коллеж, 46 нь дээд сургууль байгаа юм. 

Их дээд сургуулийн тухайд чанартай байх ёстой. Их дээд сургууль төгссөн оюутнууд нийгэмд гараад ажлын байргүй байх тохиолдол их байдаг. Тэгвэл бидний баримтлах бодлого шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байх. Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгох ёстой. 

88 их сургуулийг 67 сургууль болгож, 21 дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, үйл ажиллагаагаа сайжруулах зургаан сарын хугацааг өгч байна. 

Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Эдгээр сургууль байрны доод талд буюу подвальд үйл ажиллагаа явуулах тохиолдол ч байна. Тус сургуулиудад нийт 1567 оюутан, 163 багш ажилладаг. Эдгээр оюутнуудыг хохироохгүйгээр өөр их дээд сургуульд шилжин суралцах боломжоор хангана. 

Түүнчлэн хөдөө орон нутгийн зарим сургуулийг төвийн их дээд сургуультай нэгтгэж, багшлах боловсон хүчний нөөцийг сайжруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол-Коосэн сургуулийг ШУТИС-тэй нэгтгэнэ. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болон Улаанбаатар сургууль, Завхан, Ховд их сургуулиуд МУИС-ийн харьяанд орж байна. 

Архангай аймгийн Багшийн их сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэх зэрэг зохицуулалт хийгдэж байна.

Мөн нэгдүгээр курстээ хөдөө орон нутагтаа сурвал яасан юм бэ гэх асуудлыг дэвшүүлж байна. Мөн 2, 3, 4-р курстээ хотод суралцах тухай яригдаж байна гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оогий
2 жилийн өмнө
202.55.188.120

Ингэх байсан юм бол хавар элсэгч авахаас өмнө энэ асуудлаа шийдэхэд яадаг бнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.