СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг Х.Одбаяр даргална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн 2022 оны тавдугаар сарын 12-нд шүүх хурлыг даргалахаас татгалзсанаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ. 

Даргалагч шүүгчээс татгалзсан шалтгааны талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг "Хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр шүүгчид нөлөөлөхийг оролдсон мэдээлэл удаа дараа гарсныг ШЕЗ-д хүргүүлж, улмаар цагдаагийн байгууллагаар шалгуулах-тай холбон тайлбарласан байдаг. 

Харин өнөөдөр даргалагч шүүгч тодорчээ.

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр шүүхээр хуваарилжээ. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.71.147

Энэ омголон, буруу сэхсэн бандийг үнэн шударгаар ялыг нь өгөөд байранд нь тавиач. Олны танил хүний буруу үйлдэлийн хойч хүүхэд залуу үед нөлөөлөх нөлөөлөл нь асар их гэдгийг давхар харж үзэж ялыг чанга өгөх хэрэгтэй. Хойч үедээ хүн алсан ч 5-10 жил суугаад гарчихна гэсэн буруу ойлголт бүү өгөөсэй билээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.