Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн шүүх хурлаас татгалзсанаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Олимпын аварга Н.Түвшинбаярын өмгөөлөгчөөр Л.Данзанноров:
-Бидний зүгээс шүүх хурлыг хойшлуулъя гэдэг хүсэлт өгөөгүй. Даргалагч шүүгч Д.Доржсүрэн татгалзсанаар шүүх хурал хойшиллоо. Одоо дахин хуваарилагдаж, тов гарна. Хэзээ гэдгийг мэдэхгүй.
Өчигдрөөс эхлэн сошиал дээр нэг буруу мэдээлэл яваад байна лээ. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлсөн гэж. Ийм зүйл огт байхгүй. Огтоос худал гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шүүх хурал хойшилсон нь хэргийн оролцогчтой холбоогүй. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийх ч үгүй.
Өнөөдрийн хуралд арван гэрч ирэхээс ес нь ирсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.