Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор хүлээлгэн өгснөөс хэдхэн хоногийн дараа ОХУ-ын Засгийн газар Финландад байгалийн хий нийлүүлэхээ зогсоожээ.
Хельсинкигийн зүгээс байгалийн хийн төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсаны улмаас ийм арга хэмжээ авч байгааг Оросын "Газпром" эрчим хүчний компани тэмдэглэсэн юм. Ийнхүү ОХУ хөрш Финланд улсаа байгалийн хийнээс тасалснаар хоёр улсын хийн экспортын 50 орчим жилийн түүх дуусгавар болж байна.
Финландын төрийн өмчит "Gasum" байгалийн хийн компани энэ талаар "Оросын тал бямба гаргийн өглөө орон нутгийн цагаар 07:00 цагт гэрээнийхээ дагуу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон" гэж мэдэгджээ. Кремлийн эрх баригчид мөн энэ сарын эхээр Финландыг цахилгаан эрчим хүчээр хангахаас татгалзсан билээ.
Хельсинки, Москва хоёрын аль алинд нь ашигтай байсан эрчим хүчний хамтын ажиллагаа, харилцаа холбоо нь ийнхүү бараг бүрэн тасарч байна. Гэвч нийт 5.5 сая хүн амынх нь эрчим хүчний хэрэглээний ердөө таван хувь нь байгалийн хийгээр хангагддаг Финландын хувьд энэхүү нөхцөл байдал нь Европын Холбооны бусад оронтой харьцуулахад ач холбогдол багатай байх юм.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ezen ni yumaa medej ereg ni usaa hashinaa gej ene dee savaagui nohoi sarand hutsana gej pinchuud daljignaj bj l iim baidald hurch baigaanshdee zhgeer baihad zuugeer hatgaval zuruuleed tevneer hatganaa gej ug baidiimdaa