ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн өргөжилтийг эсэргүүцэн, Украинд түрэмгийлсэн ч одоо тус цэргийн эвсэл дахиад хоёр гишүүнтэй болох магадлалтай байна. Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр шийдвэрлэснээ албан ёсоор зарласан бөгөөд Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё Ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдож, энэ талаар урьдчилсан мэдэгджээ.
Финланд улс төвийг сахих статусаасаа татгалзах нь "алдаа" болно гэж анхааруулсан ноён Путин тус улсын аюулгүй байдалд ямар нэгэн аюул заналхийлэл байхгүй гэж онцолсон байна. Харин ноён Ниинистё "ОХУ Украинд түрэмгийлсэн явдал болон сүүлийн үеийн бусад алхам нь Финландын аюулгүй байдлын орчныг өөрчилсөн" гэж Оросын Ерөнхийлөгчид "шулуухан" хэлснээ дурджээ.
Владимир Путин Финландын энэ алхмын эсрэг тодорхой анхааруулга өгөөгүй ч ОХУ-ын Гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Тэгвэл тус улсын зүгээс Финландад цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргасан нь үүний эхний дохио болж байна.
ОХУ-ын эрчим хүчний ханган нийлүүлэгч "RAO Nordic" компани энэ талаарх албан ёсны мэдэгдэлдээ төлбөртэй холбоотой асуудлуудыг дурджээ. Оросын импорт үндэсний нийлүүлэлтийнх нь 10 орчим хувийг эзэлдэг Финланд улсад үүний улмаас ямар ч асуудал үүсээгүй бөгөөд өөр эх үүсвэрээр орлуулах боломжтой гэж албаныхан тэмдэглэсэн аж.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Швед бас элсэхээр болсон, 32 орон. Одоо тэлээд япон, ө.солонгос, австрали шинэ зеланд удахгүй.
Ядуу буурай гуйлгачин улсууд элсээд бай удахгүй хариугаа сайхан хүртэнэ дээ япон улс нтр цөмдүүлж хашрахгүй юмаа хүн ам нь бүгд гений өөрчилттэй болчоод байж хирошима нагасаки чин зүгээр түүдэг гал бсаншүү арлаараа алга болох гээгүй бол хахахаа
Нато д элссэний ач холбогдол юу байна цэрэг зэвсгийн хүч авна гэсэн бодол уу Нато д элссэнээр энх тунх тайван байхуу эсвэл АНУ д ойртож өөрийн орноо мандуулна гэсэн ойлголт уу
Нато д элссэний ач холбогдол юу байна цэрэг зэвсгийн хүч авна гэсэн бодол уу Нато д элссэнээр энх тунх тайван байхуу эсвэл АНУ д ойртож өөрийн орноо мандуулна гэсэн ойлголт уу