СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-05-20

Х.Нямбаатар: Төмөр метр барьж морины сэрвээний өндөр хэмжвэл бүтэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Алслагдсан гурван дүүргийг ялгаатай байдлаар баяр наадмыг тэмдэглүүлж баймаар байна. Нийслэлийн төвийн дүүргүүд Үндэсний баяр наадмаа үздэг. Алслагдсан дүүргийн баяр аймагтай ижил. Сумын наадамд 32 юм уу 64 бөх барилддаг. Гэтэл алслагдсан дүүрэгт доод тал нь 100 гаруй морь уралдаж, 256 бөх барилддаг. . Гишүүдээс хүсэхэд энэ заалтыг дараа дараачийн хэлэлцүүлэг дээр үлдээж өгөөрэй.

Баяр наадмыг улс орон даяар нэг зэрэг тэмдэглэхийг дэмжиж байгаа. Өөр өөр өдөр баяр тэмдэглэхээр хамаг будлиан үүсдэг. Бөхчүүд сум сум дамжаад хор хутгаад яваад байдаг. Уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, наадмыг хэрүүл болгодог. 

Монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн зургаан насны морь уралдуулна гэж байна. . Яг яавал хэл амгүй будлиангүй наадам болох юм бэ?! 10.1 дэх заалт /сэрвээний өндөр/ хэрүүлийг тасалж чадахгүй дээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хэрүүлгүй наадам хийхийн тулд морьдыг сэрвээний өндрийг лазераар хэмжиж уралдуулъя. Монгол морины генетик нөөцийг цуглуулж, стандарт гаргахыг Засгийн газарт даалгая. 2024 оны үндэсний их баяр наадмаар энэ хууль, стандартын дагуу уралдуулдаг болъё. Морины шүлсийг аваад тухай бүрт нь итгэмжлэгдсэн лабораториор газар дээр нь шинжилж үздэг болъё. Түүнээс нааш сэрвээний өндрөөр хэмжиж байя. Жишээ нь, даага 127-оос намхан байна, их нас, соёолон 141см хүртэл байна. 20-50 мянган адууны шүлс цусыг авч байж генийн дарааллыг тогтоодог гэж эрдэмтэд хэлсэн. 2024 он болтол харьцуулсан шинжилгээ хийнэ. 

Төмөр метр барьж зогсвол бүтэхгүй. Холоос лазераар бууддаг байя. Тэр хооронд Засгийн газар шат дараатай арга хэмжээ авья гэж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Бид нар амьдрал дээрх алдааг засах гэж хууль засдаг. Хууль амьдралд нийцэх ёстой. Төрийн байгууллагад тодорхой хугацаа хэрэгтэй юм байна л даа. Хамгийн гол нь морины сэрвээ хэмжиж байгаа ажиллагаагаа олон нийтийн нүдэн дээр ил тод байлга. Зохион байгуулдаг хүмүүс хахууль авч байгаад баригдсан биз дээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.