Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Улиастай руу эргэдэг уулзварын ойролцоо автобус, ачааны автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр 12.10 цагийн үед гарч хүний амь эрсэдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазынхны үйлчилгээнд явдаг Ч-11 буюу Хужирбулан-Монголкино үйлдвэр чиглэлийн автобустай “Киа бонго” загварын ачааны автомашин мөргөлдсөн ослын улмаас ачааны машины жолоочийн амь нас хохирсон. Ослыг харсан эх сурвалжууд “Нэг жолооч эсрэг урсгалд орж мөргөсөн” гэх мэдээллийг өгч байна.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дээрх чиглэлийн автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэмжигч багажаар илэрсэн гэх мэдээллийг бидэнд баттай эх сурвалжууд өглөө. Ослын газарт тухайн үед цагдаа, аврагчид болон эмч нар ажилласан бөгөөд автобусанд зорчиж явсан 11 хүн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн байна. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг ТЦА-ны Мөрдөн шалгах газрынхан үргэлжлүүлэн явуулж буй бөгөөд шалгалтын явцад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ынхан жолооч нараа үйлчилгээнд гарахын өмнө үзлэг шинжилгээ хийгээгүйгээс согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч иргэдийг тээвэрлэж явсан нь тодорхой болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг, “Амгалан” захын урд замд энэ сарын 16-ны х 20.00 цаг өнгөрч байхад суудлын дөрвөн автомашин мөргөлдсөн осол гарч, хоёр хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтсэн юм. “Тоёота фелдер” автомашины жолооч Г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож энэ ослыг гаргасан бөгөөд түүний согтолтын зэрэг 1.94 хувьтай байсан аж.
Согтууруулах ундаа, хэрэглээд тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гаргах явдал байнга гарч өөрийн болон бусдын амь, эрүүл мэндийг хохироох явдал гарсаар байгаа тул ТЦА-наас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хөдөлгөөнд оролцох, эгнээ байраа зөв сонгож, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй явах, гар утас ашиглахгүй, мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөхийг байнга сануулж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shugamand sogtuu jolooch gargana gedeg tuhai ni baiguullagiin haraa hynalt muu ajilaa orhigduulsanii shinj mah bish hvn achina shvv ded
согтууруулах унданы зүйл хэрэглсэн байна гэдгийг зорчигчид ажигладаггүй юм уу . Тухайн жолоочыг ажилд гаргасан дисспетчир гэж хүн байгаа биз дээ хариуцлага тооцох хэрэгтэй эсвэл Хүн тээвэрлэж явахдаа архи уучихсан юм уу ямар хариуцлагагүй юм бэ