СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Автобус ачааны автомашинтай мөргөлдөж, нэг хүн газар дээрээ нас баржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг дэвсгэр 23-р хороо, Улиастай руу эргэх зам дээр нийтийн тээврийн автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Daewoo маркийн автобус Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд "Киа бонго" маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байна. Улмаар "Киа бонго" маркийн автомашины жолоочийн амь хохирсон ноцтой зам тээврийн осол гарчээ. 

Ослын газарт цагдаагийн болон 103, 105-ын бүрэлдэхүүн дуудлагын дагуу ажилласан байна. 

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.140.10.206

99ъ⁹

Battsetseg
1 жилийн өмнө
202.126.88.196

Oo yana manaihn joloo barij ywah vedee mash bolgoomjtoi baih heregtei bna zamin hodolgoondo zvw zorchih heregtei bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.