СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Конгресс үл танигдах нисдэг биетүүдийн талаар сонсгол явуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Конгресс 50 гаруй жилийн дараа анх удаа үл танигдах нисдэг биетүүдийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан ч тодорхой хариултад хүрч чадсангүй.

Пентагоноос дэлгэсэн бичлэгүүдийг шалгах үүрэг хүлээсэн цэргийн хоёр дээд албан тушаалтны хэлснээр, эдгээр нисдэг биетийн ихэнхийнх нь гарал үүслийг тогтоох боломжтой ч хэд хэдэн үйл явдалд ямар ч тайлбар хийх боломжгүй байжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоцтой "бараг мөргөлдөж", нисгэгчдийн камерт буусан 11 үл танигдах нисдэг биетийн бичлэгийг уг сонсголоор шинжилсэн байна.

Төлөөлөгчдийн танхимын Терроризм, тагнуул, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхтэй тэмцэх дэд хороон дээр болсон сонсголын үеэр Гэсэн хэдий ч цөөн тооны тохиолдолд тайлбар өгөх боломжгүй байгаа аж.

Тэнгисийн цэргийн Тагнуулын албаны орлогч захирал Скотт Брэй энэ талаар "Бидэнд байгаа мэдээллээр цөөн хэдэн биетийн нислэгийн шинж чанар болон цахилгаан соронзон өгөгдлийг тайлбарлаж чадахгүй байна" хэмээн мэдүүлсэн байна. гэж ноён Брэй тэмдэглэжээ.

Гэсэн хэдий ч ямар ч тайлбаргүй агаарын үзэгдэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж санаа зовниж буйгаа сонсголд оролцсон хууль тогтоогчид илэрхийлсэн юм. Энэхүү нээлттэй сонсголын дараа тус хороо нь хууль тогтоогчидтой хаалттай сонсгол хийсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.