СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Пентагон харь гарагийн нисдэг тавгуудын бичлэгийг дэлгэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Өмнө нь нэгэн хувийн компаниас цацаж байсан UFO буюу үл танигдах нисдэг биетүүдийг харуулсан гурван богино хэмжээний бичлэгийг АНУ-ын Пентагоноос албан ёсоор дэлгэжээ.

Хэт улаан туяаны камераар хийсэн уг бичлэгүүдэд үл танигдах нисдэг биетүүд маш хурдан хөдөлж байгаа нь харагдана. Уг бичлэгүүдэд мөн нисгэгчдийн гайхширч байгаа дуу бичигдсэн байна.

. Харин Пентагоноос эдгээрийг одоо албан ёсоор дэлгэх болсон нь “Олон нийтийн дунд тархаад байсан уг бичлэгүүдийг бодит эсэх, мөн хасаж, нууцалсан хэсэг байгаа эсэх талаар буруу таамаглалыг арилгах зорилготой” хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Сью Гоф хэлэв.

Тэнгисийн цэргийн эдгээр бичлэгүүдийг анх 2017 оны арванхоёрдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд үл танигдах агаарын үзэгдлүүдийг судалдаг “To The Stars Academy of Arts & Sciences” компани дэлгэсэн юм.

2004 онд эдгээр үл мэдэгдэх объектуудын нэгийг харсан тэнгисийн нисгэгч Дэвид Фравор CNN-д өгсөн ярилцлагадаа уг биет түүний тайлбарлаж чадахааргүй байдлаар хөдөлж байсан гэж мэдүүлсэн байна. Одоо тэтгэвэртээ гарсан .

Пентагон үл танигдах биетүүдийн бичлэгийг судалдаг нууц ангиллын хөтөлбөрийг 2007 онд эхлүүлж байжээ. Харин 2012 онд санхүүжилт шавхагдсан, илүү өндөр ач холбогдолтой асуудлууд байгаа гэж үзэн уг хөтөлбөрийг зогсоосон байна.

Энэхүү нууц төслийн дарга асан Луис Елизондо судалсан биетүүдийнхээ талаар "Эдгээр агаарын хөлгүүд АНУ болон бидний мэдэх гадаадын агаарын хүчинд байхгүй шинж тэмдгийг өөртөө агуулсан" гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.