СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бага хэмжээний хохирол учруулсан гээд авлигачдын толгойг илсээр байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)-ын дарга А.Нарантуяаг цагдан хорих санал хууль сахиулах байгууллагаас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, нэг сарын хугацаатай цагдан хорих захирамж гаргасан ч дээд шатных нь шүүгч уг захирамжийг хүчингүй болгожээ.

Улмаар түүнийг энэ сарын 5-нд батлан даалтад гаргасан байна. Ингэхдээ бага хэмжээний хохирол учруулсан болохоор хорьж шалгах шаардлагагүй гэж шүүх үзсэн гэнэ.

НМЭГ-ын дарга А.Нарантуяаг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгаад буй. Тодруулбал, билээ. Ийнхүү

Монголын  нийгэмд өнөөдөр тулгамдаж буй хамгийн хүнд бэрхшээл, зовлон бол авлига, хүнд суртал. Авлигаас үүдэж улс орны хөгжил урагшлахгүй, эдийн засаг ч дээрдэхгүй, үндэсний аюулгүй байдалд ч хор хохирол учруулсаар байгаа билээ. Авлига хэмээх нийгмийн хорт хавдартай ганцхан АТГ тэмцээд хүчрэхгүй, бүх нийтээрээ тэмцэж, хууль бус үйлдлийг илчлэн олон нийтэд мэдээлж байж үр дүн гарах нь дамжиггүй атал шүүх энэ мэтээр толгойг нь илсээр. Энэ нь авлигатай хийх Монгол төрийн тэмцэл үр дүнд хүрэхгүй байх нэг үндсэн шалтгаан гэхэд хилсдэхгүй. байна гэж үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
119.40.98.177

Зөв л шийдсэн байна зарим нь 40 сая төлж хэргээ барагдуулж байхад Хийсэн эсэх нь мэдэгдэхгүй хэргээр сар хоригдоно гэдэг эрүүл ухаанд багтахгүй байсан юмаа. Танай сайт харин шантаажчин байна уу үгүй юу,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.