Нийслэлийн Мал эмнэлгийн газар (НМЭГ)-ын дарга А.Нарантуяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаад, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр шүүхэд нэг бус удаа шилжүүлсэн ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буцаасаар багагүй хугацаа өнгөрч байна.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, төсвийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутгасан юм. Тодруулбал, нийслэлд малын гоц халдварт өвчин оруулахгүй хэмээн хотын ойр орчмын шалган нэвтрүүлэх товчоодод мал эмнэлгийн газрын ажилтнууд автомашинуудын дугуй руу ариутгалын бодис цацан, нэг тээврийн хэрэгслээс 1000 төгрөгийн хураамж авдаг билээ. Уг хураамж нь НМЭГ-ын дансанд ордог бололтой. Эх сурвалжуудын мэдээлснээр тус газрын дарга А.Нарантуяаг ариутгалын хураамжийн орлогоос эрх мэдлээ урвуулж, 40 сая төгрөг завшсан, өөртөө давуу байдал олгосон хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн юм байна. Харин шүүхээс хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэж прокурорын хяналтад тэр болгонд нь буцаасан гэнэ. Өдгөө НМЭГ-ын даргын албан тушаалыг хашсаар буй А.Нарантуяаг цагдан хорих санал хууль сахиулах байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд нэг сарын хугацаатай цагдан хорих захирамж гаргажээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр НМЭГ-ын дарга А.Нарантуяаг цар тахлын хөл хориотой үед байгууллагынхаа барилгын засварын тендер зарлаж, үр ашиггүй зарцуулсан талаар бичсэн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sure sur hulgaich 76 chine heden terbum naydaarna idej baina yaadii
Нэг муу 40 сая төгрөг завшаад явахаар хүн биш дээ. Сонин л юм.
Aa vhsen batalgaatai notolgootoi medeelel tawiach ta nar enenees ilvv idej uusan hvmvvs zunduu l baigaashdeee
Заас бүх л байгууллагын дарга, хурганцар дарга нар их бага идэж уудаг болоод бидний мэдэх 60 жил боллоо. Сүртэй юм. Төлбөрийг нь буцаад л төлүүлнэ биз. Хэдэн тэрбумаар нь идэж байгаа нөхдиын идсэн уусанг яаж төлүүлж байна?
Ёооё хэлэх ч үг олдохгүймаа
40 саяыг постноос олдог юм уу оллоо гэхэд тэрийг олох зардал нь хэд болох бол инээдтэй юм руу өнгөлздөг өлсөглөн гарууд уухжээ дээ
Ёстой хачин юм. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг нэг дарамтлах юмаа! Нөгөө тэрбум тэрбумаар мөнгө хулгайлсан, банк дампууруулсан, нэг ч өдөр бизнес хийгээгүй мөртлөө тэрбум хөрөнгөтэй хулгайчуудыг яасан бэ?!!
40 чинь зүгээр л өнгөлөн далдлалт ш дээ энэнээс ихийг идэх учраас л дарга хийх гэж үхэлдэж бна
40 сая төгрөг завших хүн биш дээ
Зүгээр мөрөөрөө ажлаа хийж байгаа хүнийг бас яах гээд худлаа гүтгээд яах гээд байнаа. Нарантуяа дарга тиймхэн юманд шунаж явах тийм ухамсар дорой хүнч биш, жинхэнэ мэргэжлийн шударга хүнийг ямар санаатай мөшгөөд эхлэвдээ. Тэрбум тэрбумаар идсэн хүмүүсээс юу ч авч чадахгүй байж хүний нэр төрд ичихгүй халдахымаа болиосой
Постны мөнгө гээд байхын, тэр 1000 төг НМЭГ очлоо юу, ажилчдын цалин ариутгалын бодисын үнэ эсгий зэрэгт явдаг шүүдээ. Энэ шүүхэд өгсөн нөхөр лав мэрэгжлийн хүн биш бололтой. Сандал суудал булаалдсан нөхөр байхаа
Постны мөнгө гээд байхын, тэр 1000 төг НМЭГ очлоо юу, ажилчдын цалин ариутгалын бодисын үнэ эсгий зэрэгт явдаг шүүдээ. Энэ шүүхэд өгсөн нөхөр лав мэрэгжлийн хүн биш бололтой. Сандал суудал булаалдсан нөхөр байхаа