СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгост цар тахлаас үүдэлтэй нас баралт бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Умард Солонгос улсад коронавирусээс үүдэлтэй нас баралт албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд олон арван мянган хүнд халуурах шинж тэмдэг илэрч байгааг тус улсын албаныхан мэдэгджээ.

Тодруулбал, өндөр халуурч байсан зургаан хүн нас барсан ба тэдний нэг нь шинжилгээгээр "Эерэг" гарсан гэж төрийн мэдлийн "KCNA" агентлаг өнөөдөр мэдээлсэн юм. Мөн халуурах шинж тэмдэгтэй 187 мянган хүнийг "тусгаарлан, эмчилж байгаа" гэжээ.

Тус улсад цар тахлын халдвар тархаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа ч орон нутгийн эрх баригчид коронавирусийн анхны тохиолдлын талаар өнгөрөгч пүрэв гарагт л зарласан. Нийслэл билээ. Тэгвэл шинэчилсэн мэдээллээр, цар тахлын халдвар нийслэлээс цааш тархаж, 350 мянга орчим хүн халуурах болсон аж. Гэхдээ тэдний хэд нь коронавирусийн шинжилгээ өгч, "Эерэг" гарсныг зарлаагүй юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр эрүүл мэндийн төвд зочилж, "Ковид-19 орон даяар тархаж байгаа талаар мэдсэн" гэж "KCNA" агентлаг мэдээлжээ. Ингээд тэрээр вирусийг хянах "яаралтай арга хэмжээ"-г тушаасан бөгөөд үүний хүрээнд хөл хорьж, ажлын байранд хязгаарлалт тогтоосон байна.

Төрийн мэдлийн хэвлэлээр ийнхүү тоо баримт гаргаж, халдварын тархалтыг хүлээн зөвшөөрсөн нь тус улсад урьд өмнө нь тохиож байгаагүй дэгдэлт нүүрлэснийг харуулж буйг шинжээчид онцолжээ. гаас эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Улмаар тус улсад зайлшгүй шаардлагатай хангамжийг нэвтрүүлэхэд илүү хүндрэлтэй болж, хүнсний хомстол, эдийн засгийн хямрал улам дордох төлөвтэй байгаа билээ. Пүрэв гаргийн мэдэгдлийн дараа, Өмнөд Солонгос улс хүмүүнлэгийн тусламж санал болгосон ч Пхеньян одоогоор хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.