СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин Израилын Ерөнхий сайдаас уучлал гуйжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрөгч ням гарагт Италийн телевизэд ярилцлага өгөхдөө Адольф Гитлерийг еврей гаралтай байсан гэж хэлсэн нь Израилын эрх баригчдын дургүйцлийг хүргээд байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Владимир Путин Израилын Ерөнхий сайд Нафтали Беннеттэй утсаар ярьж, албан ёсоор уучлал гуйсан гэж ноён Беннеттийн ажлын албанаас мэдэгджээ. Харин Оросын мэдээлэлд уучлал гуйсан тухай дурдаагүй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский еврей хүн байтал ОХУ яагаад Украиныг "нацист үзлээс ангижруулах"-ыг зорьж байгаа талаар ноён Лавров "Миний буруу байж магадгүй ч Гитлер бас еврей цустай байсан. Тэгэхээр Зеленский еврей хүн гэдэг ямар ч ач холбогдолгүй зүйл" гэж хэлсэн юм. Харин Израил улсын Засгийн газраас уг мэдэгдлийг Холокостын талаар худал мэдээлэл тараасан, "уучилшгүй" явдал гэж буруушаасан бөгөөд ОХУ-ыг уучлал гуйхыг шаардсан.

Тэгвэл Ерөнхий сайд Беннетт Ерөнхийлөгч Путины уучлал гуйсныг хүлээн авч, "Еврей ард түмэн болон Холокостын дурсгалын талаарх хандлагаа тодруулсанд талархаж байна" хэмээн тэмдэглэснийг түүний ажлын алба онцолжээ. Гэхдээ юм.

ч Ерөнхийлөгч Путины эсрэг хатуу байр суурь баримтлаагүй гэх шалтгаанаар олон улсын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Мөн тус улс нь Украинд үзүүлэх цэргийн ба иргэний тусламжаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгааг орон нутгийн хэвлэлүүдээр энэ долоо хоногт мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.