СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАНИЛЦ: Тавдугаар сарын нэгнээс эхлэх эрүүл мэндийн үзлэгээр дараах шинжилгээнүүдийг хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн билээ. 

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ. Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх ажээ. 

2019 оноос хойш ЭМД-аа бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой хэмээн ЭМЯ-аас анхааруулж буй.

0-5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  • Эмнэл зүйн иж бүрэн үзлэг
  • Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  • Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ
  • Сэтгэц, зан төрхийн үнэлгээ
  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна. Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1.6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ

6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх
  • Эмнэлзүйн үзлэг
  • Биеийн хэмжилт, БЖИ:
  • Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ
  • Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ
  • Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдах бөгөөд үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

18-30 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт бичих
    Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Өлөн үеийн глюкоз
  • Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  • Эсийн шинжилгээ –ПАП тест
  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Өлөн үеийн глюкоз
  • Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  • Эсийн шинжилгээ –ПАП тест
  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  • Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин)
  • Цус болон шээсний ерөнхий шинжилгээ
  • Өлөн үеийн глюкоз
    Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ
  • Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил
  • Хэвлийн хэт авиа
  • Бамбайн хэт авиа
  • Хөхний хэт авиа
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Улаан хоолой, ходоодны дуран
  • Цээжний рентген зураг
  • Эмчийн үзлэг
  • Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  • Дүгнэлт бичих
  • Зөвлөгөө өгөх, шилжүүлэх
  • Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.