СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-04-29

🔴 Л.Бямбасүрэн: "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамрагдах иргэн 2019 оноос хойш ЭМД-аа төлсөн байх ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. Тодруулбал, Алсын хараа-2050, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтсан. Энэ дагуу тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэх гэж байна. Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна. 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. 

Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн. Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй. Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Жишээлбэл, Скайтелын 9119 дугаараас залгаж байвал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгөх гэж байна хэмээн ойлгоорой. Орон нутагт зохион байгуулалтад орсон. Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар /ЭМДЕГ/-ын дарга Л.Бямбасүрэн: 

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.2-т  Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна хэмээн заасан байдаг. Хуулийн дагуу ажил эрхлэгч, ажил олгогч талууд хувь тэнцүү хэмжээгээр даатгалаа төлөөд явж байгаа. Тодруулбал, ажил олгогч хоёр хувь, ажил эрхлэгч цалингаасаа хоёр хувийг тус тус төлсөн байх ёстой. Тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй буюу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан залуус 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байхыг шаардана. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний нэг хувьтай тэнцэх хэмжээний дүн юм гэв.

Эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдах иргэн 2019 онд 38,400 төгрөг, 2020-2022 онд 50,400 төгрөг буюу нийт 189,600 төгрөгийг Даатгалын тухай хуульд заасны дагуу төлсөн байх шаардлагатай ажээ

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнууд даатгалаа өөрсдөө төлдөг. Судалгаа хийж үзэхэд, даатгал төлөх насны нийт иргэдийн 46 хувь нь эрүүл мэндийн даатгал төлж, даатгалдаа хамрагдсан байдаг ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.29

Төлөөгүй нь угаасаа хамрагдахгүй. Төлсөн нь эмчилгээний зардалгүй. Дэмий л хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож байна.

monhjargal
2 жилийн өмнө
202.55.188.106

daatgal hamaragdahgvigeer bvgd hamaragdah ni zov shvv dee

Amarsaihan
2 жилийн өмнө
66.181.161.9

Tulsun tuluugui mongol hunee l gj bga ym bol bugdii ni hamaaruulah heregtei daraa ni tul ch gdg ym uu tuluh chadwargui humuus zunduu bna shde

Монгол
2 жилийн өмнө
202.179.22.134

ЭМД шимтгэл төлөөгүй нь үзлэг шинжилгээний мөнгөө өөрсдөө төлөөд л үзлэг шинжилгээндээ хамаарч болно биз дэ. Шимтгэл төлөөгүй бол энэ ажлын гадна үлдэх бараг үзүүлэх эрхгүй мэтээр ямар сонин зүйл бичээд иргэдийн сэтгэл зүйгээр тоглосон тэнэг мэдээлэл цацааад байгаа юм бэ,

А. Мөнхзул
2 жилийн өмнө
202.55.188.102

Төрөөс явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх шатны үйл ажиллагаа нь чанартай байгаасай гэж хүсэж байна. Зүгээр иргэдийн ЭМД-ын мөнгийг компаничилж үрсэн баймааргүй байна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.176.26

Монголд байгаагүй хүнийг аваагүй үйлчилгээнийхээ төлөө заавал төл гэх нь утгагүй юм даа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.75

Тэтэгвэрийнхэн бас төлөхүү

Baigal
2 жилийн өмнө
103.212.116.102

Eruul mendiin daatgal toldoggui .eruul mendiin salbar setgeld hurtel uilchlej chaddaggui .daatgal tolohgui humuus ih bga baih da ulsin emnelegt shudee emchluulhed sain emchigee hiideggui ongotshon emchilsen bolood oroihdog oochir ih tsag awuul buur sarin daraa bolno.shinjilgee hiilgeheer hudlaa gargadag .ulsin emnelegt eruul bna huwiin emnelegt bol onsh n uhehees naguur bolj yaj ingej yawj bna gedeg de .eruul mendiin salbar bol arai bish.olon jil daatgal tolson yamarch ashiggui .odoo tolohoo bolison do.

Baigal
2 жилийн өмнө
103.212.116.102

Ulsin hemjeend zohioj bga yum bol daatgal hamaarahgui bol zugeer de

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.