СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-26

С.Амармандах: Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Иргэн Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахад бизнесээ дээрэмдүүлж, эд хөрөнгөө алдсан талаар дөрөв хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл өгч байв. Тухайн үүссэн асуудлаар “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахаас хэвлэлүүд тодруулжээ.

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах:

-Би өөрөө гайхаж байна. Би урлагийн хүн, Их Монгол Улсын иргэн. 30 гаруй жил рок поп урсгалаар дуулаад, хуурдаад явж байна. Спортынхон олон улсад төрийн далбаагаа мандуулдаг бол урлагийн бид Европ, Азид ардын язгуур бүжгээ үзүүлж ирсэн. Урлагийнхан бид мэнд устай явдаг, сайхан ахан дүүс. Э.Энхзоригтой эвдрэлцэж, муудалцсан зүйлгүй.

“Gem palace”-д Америкийн иргэншилтэй, Солонгос улсын Чарлес гэх хүний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Тэгээд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон тул захиргаанд нь түрээсээ зогсооё гэх өргөдлийг “Gem pаlace”-д өргөдөл өгсөн юм билээ. Үүнийх нь дагуу үйл ажиллагааг нь цуцлаад, 2-3 сарын дараа надад санал тавьсан. Би тэр саналыг нь хүлээж аваад, залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар нээсэн.

Гол нь “GEM palace” надад санал тавьсан, үүний өмнө буюу 2 сарын өмнө “Sky lounge” үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Түүний дараа бид тэнд орж, “Sky lux palace”-аас сандал, ширээг нь худалдан авах гэрээ байгуулаад авсан. Гэтэл арваннэгдүгээр сарын 1-ний өдөр байхгүй хойгуур аваад явчихсан байсан. Тэгэхээр нь бид очиж авсан.

Энэ асуудлаар уулзахаар санал тавьсан ч уулзаагүй. Таван сарын дараа гэнэт гарч ирж, ийм асуудал үүсгэсэнд гайхаж байна.

Би Э.Энхзоригийг залилаагүй, эд зүйлийг нь хулгайлаагүй, муудалцаагүй. Над руу нэг ч удаа залгаагүй. Тэгсэн атлаа ийм юм ярьж яваад нь гайхаж байна. Хууль, хяналтын байгууллагад би одоогоор хандаагүй байгаа” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.47

Зааа Чамайг ямар дуучин гэхийн.Өөрийгөө од гээд онгирцон баасны хар хэрээ минь.Урлагаар 30 жил явлаа ч гэх шиг ичээч .Энэ угааса харах царайны дээрэмчин царайтай шүү.энэ яг дээрэмдсэн нь үнэн байх.

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.45

Энхзориг их даруухан сайн залуу худал хэлэхгүй байхаа

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.155

За чиний дуучин гэж юу байдын чамайг бодвол үзэгч олонтой хүн шүү амраа чинь битгий чавганц царайл

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.46

neeeh ih l undes ugsaa yarisan hun ta yag yu hiij giiguulsen hun we ym hiihgui bj bolno hiij bgaa negendee gai bolhoool bolchih hogshin ah naraa

Гайхмаараа
3 жилийн өмнө
66.181.188.49

Наанаа Монгол Монгол гэж цээжээ дэлдээд, цаанаа Монголчуудаа дорд үзэн дээрэлхдэг гар уу!

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.247

Чи ямар хөгийн Нөхөр ВЭ? ЭНЭ залуугийн амьдралын хоролхоо Зогсоо.!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.