СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-22

🔴 Э.Энхзориг: “Хар сарнай“ хамтлагийн дуучин С.Амармандахад бизнесээ дээрэмдүүлж, бүх хөрөнгөө алдчихлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахт дээрэмдүүлсэн гэх иргэн Э.Энхзориг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандлаа.

Иргэн Э.Энхзориг:

-Миний хувьд хувираа бизнес эрхлэгч. 2019 онд манай найз Хосбаяр Солонгос хүнтэй хамтарч, баруун дөрвөн замын GEM Palace оффисын 17-р давхарт цайны газар ажиллуулж эхэлсэн. Хэдхэн сар ажиллуулаад үйл ажиллагаа нь дампуурсан. Тэгээд найз маань надад санал тавиад хамтарч ажиллахаар болсон. Гэхдээ лоунж хэлбэрээр дахин тохижилт хийж байгуулсан.

2020 онд "Хар сарнай" хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах "Баар нээх гэж байгаа, гал тогоог чинь ашиглая, хувьцаагаа шилжүүлээд миний дор ажилла" гэж надтай уулзсан. Би боломжгүй гэдгээ хэлтэл өөрийнхөө саналыг тулгаж, айлгаж сүрдүүлж эхэлсэн.

Үүнээс хойш нэг жилийн хугацаанд талбай түрээслэгч газруудын зүгээс дарамт, шахалт ихээр ирэх болсон. Есдүгээр сард манай газрыг битүүмжилсэн. Таван жилийн манайг гэрээг цуцалсан, ингээд хөөгдсөн. Тэгээд би өөрийнхөө тохижилтын эд хөрөнгөө агуулахад аваачиж тавьсан. Гэтэл 17 хоногийн дараа агуулахаас авах гээд очтол цоожийг нь эвдсэн байсан. Ингэхдээ гурван портер машинаар агуулахад аваачиж байрлуулсан эд хөрөнгийг зөөсөн нь камерт бичигдээд үлдсэн. Надад нотлох бүх зүйлс нь байгаа. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Миний эд хөрөнгийг олсон гэхээр нь очтол хуучин миний ажиллуулж байсан газар аваачиж тавьсан байсан.

Найман цагийн дараа гурван цагдаа ирж, хэргийн газрын үзлэг хийнэ гэж ирсэн мөртлөө удалгүй явчихсан. Хэрэг одоо болтол цагдаагийн байгууллагад шийдэгдэхгүй байна. Манай хэрэг дээр гурван мөрдөгч солигдсон. Хоёр дахь мөрдөгчийг дөрвөн газарт гомдол өгч шалгуулсан.

Одоо харин хэд хэдэн үл хөдлөхийн зуучлалуудаар 420 сая төгрөгөөр зарах зар тавиад байгаа болохоор ийнхүү өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа нь энэ юм. Олны танил хүн намайг хүнд байдалд оруулчихаад байна. Одоо би байраа алдах дээрээ тулчихаад байна. 

Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдаа эл хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхэд туслаад өгөөч гэж гуйж байна. Миний хувьд нөлөөлөл гэх зүйл их байна гэж харж байгаа. Ядаж орон гэрээ алдахгүйн тулд хөл хүрэх газар хүртлээ явна гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

пүрвээ
2 жилийн өмнө
66.181.160.68

Хүнийг ингэж дэарэлхэж эд хөрөнгийг нь хулгайлж авдаг амармандах гэж үхсэн элэнцэгийн дуучин од байх вэ? дээ хүн хог юм даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.