СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-26

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас хүргүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хуулийн байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг УИХ-д өчигдөр хүргүүлсэн байна. 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас гаргасан саналыг үндэслэн

Тэдний гурвыг нь Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, хамаарал бүхий компаниараа зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй болон зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг авлигын хэрэгт нэр холбогджээ.

Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокуророос ирсэн саналыг хуульд зааснаар УИХ ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Сануулахад, өчигдөр /2022.04.25/ УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АТГ-аас байцаалт мэдүүлэг авахаар дуудсан ч тэрбээр маргааш /2022.04.27/ өмгөөлөгчийн хамт байцаалт, мэдүүлгээ өгөхөөр болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Ингэхдээ "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно" хэмээн заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
91.245.255.203

Амжилт хүсье. Өөр зөндөө хулгайч нар бий шүү. Прокурор илүү зоригтой ажиллараай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.