СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-25

🔴 LIVE: Н.Алтанхуяг: Хөгжлийн банктай холбоотой хэргээр биш, өөр хэргээр яллагдагчаар татаж байх шиг байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас АТГ мэдүүлэг авчээ. Тэрээр АТГ-аас ямар асуудлаар дуудаж мэдүүлэг авсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэнтэй танилц гэж дуудлаа. Тиймээс өмгөөлөгчийн хамт хэд хоногоос ирж танилцана гэж хэллээ. Хөгжлийн банкыг шалгаж эхэлснээс хойш тус банктай холбоотойгоор намайг гэм буруутан болгох тухай яригдаад байсан. Өнөөдөр гэхдээ . 2014 онд намайг огцруулаад л хууль хяналтын байгууллагын хаалга татуулсан. Би тэр үед гэрч, сэжигтэн гээд яллагдагч хүртлээ явсан. 2017 оноос эхлээд намайг яллагдагч болж явахад дарга нар нь солигдсон. Тэрнээс хойш яллагдагч гэх нэр байхгүй болсон. Өнөөдөр юу болоод байгааг сайн хэлж мэдэхгүй байна. 

Яллагдагчаар татаж байгаа прокурорын тогтоолтой лхагва гарагт танилцаад, өмгөөлөгчтэйгөө яриад мэдүүлэг өгье гэж сая АТГ-т хэллээ. Улс орны хөгжил дэвшилд санаа зовж байна. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүйг хүргэдэг. Н.Алтанхуягийг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн ямар зохиол бичиж байгааг мэдэхгүй. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан. Одоо хэн зохиол бичээд байгааг мэдэхгүй. Гэхдээ үнэн тодрох байх.

Ингээд сэтгүүлч нарын асуултад хариуллаа. 

-Таныг АТГ-аас яллагдагчаар татсан гэдгийг хэлсэн үү?

-АТГ яллагдагчаар татдаггүй юм шиг байна. Прокурорын тогтоол гарч татдаг юм шиг байна. .

-Сайд байхдаа ХХБ, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент үйлдвэрт зээл олгоход албан тушаалаа давуу байдлаар ашигласан гэж үзсэн үү?

-Өнөөдөр яллагдагч татах болсон зүйлд Хөтөлийн цементийн тухай ширхэг ч алга. .

Би сарын өмнө байгалийн баялгийг тэгш эзэмших ёстой. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийг Эрдэнэтийн иргэд, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр гурав тэнцүү хувь эзэмших (34%, 33%, 33%) тогтоолын төслийг ярьсан юм. Тийм болохоор надад янз бүрийн хоч өгч байгаад дуу хоолойг маань намсгах гэж байх шиг байна.

-Ерөнхий прокурор таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгнө гэж байна?

-Зохиол нь цаашаа яаж бичигдсэнийг мэдэхгүй. Зохиолгүй юм гэж байдаггүй л дээ. Намайг Ерөнхий сайдаар огцорсоноос хойш Монгол Улсад шударга ёс алдагдсан. Шударга юм гэж байхгүй. Шударга бусын хонгил хэвээрээ байна. . Надад хийсэн хэрэг байхгүй. Манай Засгийн газар бүх зүйлийг ном журмын дагуу хийдэг байсан.

-Түдгэлзүүлээд шалгуулах уу?

-Миний түдгэлзэх эсэх энд хамаагүй. Ардын намынхан кнопдоод л болоо. Хүнээс нь хамаарахгүй. Ардын намынхан шийдчихнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.77

Хөгийн хулгайч, гэмгүй царайлж ард түмэн ярьсан луйварчин. Бүх хөрөнгийг нь хурааж шоронд бзх насаар нь хорь. Эбитэй нийлж бүх баримтаа устгасан гэж бодож байвал том эндүүрч байна даа.

Зочин
1 жилийн өмнө
112.72.2.62

Учир зүй нь олдох л байлгүй дээ. Үнэнээрээ явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үе өнгөрсөн бололтой. Гэхдээ яахав цаг хугацааны шүүлтүүр гэж сайн шүүх бий дээ.

шаабар
1 жилийн өмнө
112.72.2.62

Одоо үед ч үнэн нь үргэлж ялагддаг болчихсон цаг даа. Сайн цаг ирэх л байлгүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.