СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланкийн цагдаа нар жагсагчид руу гал нээж, нэг хүний аминд хүрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шри Ланка улсад үүсээд буй эдийн засгийн хямрал болон шатахууны хомстлыг эсэргүүцэн жагсаж байсан иргэд рүү цагдаа нар гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн шархаджээ.

Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн энэ сарын эхээр эхэлснээс хойш цагдаа нар ийнхүү анх удаа иргэд рүү гал нээсэн байна. Рамбукана хотод болсон энэ явдлаас өмнө хотын оршин суугчид шатахуун шаардаж, 15 цагийн турш жагсаад байжээ.

Бүс нутгийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Нихал Талдува "Цагдаа нар жагсагчдыг хянахын тулд гал нээх шаардлагатай болсон. тул тэднийг тараахын тулд ийм арга хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн" хэмээн мэдэгдсэн юм.

Тус улсын Засгийн газар нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүдийг импортлох мөнгөгүй болж, хоол хүнс, эм тариа, түлш шатахууны ноцтой хомстол нүүрлэснээс хойш иргэд хэдэн арван мянгаараа жагсаж, билээ. Мөн тэрээр өнгөрөгч даваа гарагт шинэ сайд нарын танхимаа томилсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.

 Уурлаж бухимдсан олон мянган жолооч нийслэл Коломбог Канди хоттой холбосон хурдны замыг тээврийн хэрэгслээрээ хааж, их хэмжээний дугуй шатааж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.248

20+ hun alsan shu! medeelelee joohon toimtoi bich! tend humuus tsahilgaangui em taria bhgui ideh hoolgui baihad eserguitsehgui geed yahav dee yostoi aimar mongol udahgui ene ulsiin araas orno!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.