СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шри Ланка улс гадаадад байгаа иргэдээ эх орондоо мөнгө илгээхийг хүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Шри Ланка улс 51 тэрбум ам.долларын гадаад өрөө эргэн төлөх боломжгүй болсноо зарласныхаа дараа гадаадад байгаа иргэдээ эх орондоо мөнгө илгээхийг уриалжээ. Засгийн газрын зүгээс хоол хүнс, түлш шатахуун, эм бэлдмэл зэрэг нэн шаардлагатай болон бусад хэрэгцээний бараа бүтээгдэхүүний хомстолыг нөхөхийн тулд бүх гадаад өрийн эргэн төлөлтийг зогсоож байгаа аж.

Тус улс нь 1948 онд тусгаар тогтсоноосоо хойш хамгийн хүнд эдийн засгийн хямралд нэрвэгдсэний улмаас зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж, тог цахилгаан байнга тасалдах болсон нь иргэдийн уур хилэнг өдөөгөөд байгаа юм. билээ.

Тэгвэл Шри Ланкийн эрх баригчид Олон улсын валютын сангаас тусламж хүсэхээр зэхэж байна. Түүнчлэн тус улсын Төв банкны Ерөнхийлөгч Нандалал Вэрасингхэ "Гадаадад байгаа шри ланкчууд энэ чухал үед улс орноо дэмжиж, бидэнд маш их хэрэгтэй байгаа гадаад валютыг хандивлах хэрэгтэй" гэж өнөөдөр мэдэгджээ.

Тэрээр АНУ, Их Британи, Герман улсуудад хандивын данс нээсэн бөгөөд иргэдийн мөнгийг зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлсийг импортлоход ашиглана гэж амласан байна. Харин гадаадад ажиллаж, амьдарч буй шри ланкчууд түүний амлалтад эргэлзэж буйгаа илэрхийлж байгаа юм.

Шри-Ланкад коронавирусийн цар тахлын улмаас аялал жуулчлал, мөнгөн гуйвуулгын орлого зогссоны дараа эдийн засгийн хямрал улам хурцадсан бөгөөд өнгөрсөн сарын хугацаанд шатахуун авахаар оочирлож байсан найман хүн нас бараад байна. Жагсагчид сүүлийн өдрүүдэд эрх баригчдын орон гэр рүү дайрахыг оролдсон ч аюулгүй байдлын хүчнийхэн тэднийг нулимс асгаруулагч хий, резинен сумаар тарааж байгаа аж.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.