СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-04-18

С.Амарсайхан: Ипотекийн зээл олгоход МИК дундаас нь зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод буй.

Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас мөн 341.36 тэрбум төгрөг, арилжааны банкууд 646.6 тэрбумын эх үүсвэр гаргасан байдаг. Харин .

Уг мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр "Монголын ипотекийн корпораци" ХХК-иас өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгсөн билээ

Энэ асуудалд талууд өөр байр суурь илэрхийлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Шадар сайдын үүрэг болгосны дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас гадна арилжааны банкууд, эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Монголбанкнаас хамгийн хямд эх үүсвэртэй зээл буюу 4 хувийн хүүтэй санхүүжилт авч, түүнийгээ 8 хувиар иргэдэд олгож байгаад 2020 оноос 1 хувийн хүүтэй санхүүжилт авч, 6 хувиар зээл олгож буй.

Үүний 4.15 хувь нь иргэдийн цэвэр зээл рүү, 0.6 хувь нь арилжааны банкуудын үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг бол МИК-ийн үйл ажиллагааны зардалд 0.5 хувь, үлдсэн 0.75 хувь нь МИК-ийн зээлийн эрсдэлийн сан руу ордог байна.

Өөрөөр хэлбэл,, ипотекийн зээлийн хүүг болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах зэргээр тус зээлтэй холбоотой гомдол, маргаан их байдгийг эхнээс нь цэгцлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа бөгөөд 15-20 жилийн хугацаатай авсан зээлийнхээ хүүг эхний 5 жилд бүтнээр нь тооцон төлж барагдуулдаг, үндсэн зээлээс нь хасагддаггүй, урьдчилгаа өндөр төлдөг хэрнээ дахиад барьцаа нэхдэг гэхчлэн аливаа эрсдэлийг иргэд, арилжааны банкууд хамтдаа үүрч ирсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

новшнууд юмаа
2 жилийн өмнө
202.9.40.255

новшнууд

Зочин
2 жилийн өмнө
66.181.177.52

Хулгайчууд

baatar
2 жилийн өмнө
202.55.188.87

yag zow demjij bna ajliin heseg n her vr bvteeltei ajlxin boldoo ter l chuhal

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.24

САМАРСАЙХАН МИКИЙГ АВАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ЮМУУ? ЯМАР ИХ ШУНАЛ ВЭ!

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.10

ард түмэн, залуучууд идэх хоолны мөнгө хасаж өлсгөлөн байжэнэ ипотекийн зээлээ арай чүү төлж байгаа. арай их шунаж ард иргэдээ их хохироож бна даа сайн шалгаад зөв шийдэлд хүрвэл манч их хүмүүсийн ачаа багасана даа.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.131

Ипотик зогсоо баячуулыг тэжээх гэж улсаараа зовж байна. Барилга бол томчуулын бизнэс. Бүх валиут барилгын матириалд урсаад дууслаа. Барилга бол үхмэл хөрөнгө, үргүй зардал мөөн. Хятад хүртэл зардал ихтэй гээд барилга барихаа зогсоож байна.

Зочин
2 жилийн өмнө
66.181.188.232

Дээрэм БАНК ДААТГАЛ МИК гээд л ард түмнийг үхтэл дээрэмдэж байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.