БНХАУ-ын хамгийн том хот болох Шанхайд энэ сарын эхээр чанга хатуу хөл хорио тогтоосноос хойш коронавирусээс үүдэлтэй эндэлт анх удаагаа бүртгэгдсэн байна.
Хотын Эрүүл мэндийн комиссоос мэдээлснээр, амиа алдсан гурван оршин суугч нь 89-91 насны иргэд байсан бөгөөд хэд хэдэн суурь өвчтэйгөөс гадна цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй байжээ. Үүнээс өмнө тус хотод коронавирусийн нас баралт гараагүй гэж эрх баригчид мэдэгдээд байсан ч иргэд үүнд ихээхэн эргэлзэж байсан юм. Түүнчлэн Хятад улс даяар сүүлийн нэг жилийн хугацаанд коронавирусийн шалтгаант нас баралт огт бүртгэгдээгүй байсан билээ.
Шанхай хотод хэрэгжүүлж буй хатуу хязгаарлалт болон хоол хүнсний хомстол зэрэг асуудал нь оршин суугчдын уур бухимдлыг төрүүлж байгаа ба тус улсын Засгийн газрын "Тэг-Ковид" бодлогыг эсэргүүцэхэд хүргээд байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.