Хоёр жил гаруйн өмнө цар тахал анх илэрсэн БНХАУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд коронавирусийн шалтгаант нас баралт огт бүртгэгдээгүй байна.
Тус улсад өнгөрөгч ням гарагт халдварын 43 тохиолдол батлагдсан бөгөөд цар тахал дэгдсэнээс хойших өдөр тутмын халдварын хамгийн өндөр үзүүлэлт буюу 223 тохиолдол нь энэ оны 1 дүгээр сарын 17-нд бүртгэгдсэн юм. Харин коронавирусээс үүдэлтэй эндэлт хамгийн сүүлд 2021 оны 1 дүгээр сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийт тоо нь 4,636 хэвээр байгаа аж.
Хятад улс цар тахлын халдварыг тэг болгох бодлогыг баримталж, хэдэн сая хүн амтай хотуудыг тэр чигээр нь хөл хорионд оруулж, өргөн хүрээний шинжилгээний ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Мөн "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцож буй 60 мянган тамирчин, сэтгүүлч болон бусад албан тушаалтныг "хаалттай" тусгаарлалтад оруулж, өдөр бүр шинжилгээнд хамруулж байгаа. Тус тусгаарлалтын бүсээс өнгөрөгч ням гарагт халдварын 10 шинэ тохиолдол илэрсний зургаа нь тамирчин байжээ.
Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар халдварын тохиолдол 15 хувиар буурсан бол нас баралт 10 хувиар өссөн байна. Олон улсын хэмжээд "Омикрон"-ы дэгдэлт нэмэгдэж байгаа хэдий ч БНХАУ цар тахлын тархалтыг бүрэн зогсоохын тулд тэмцсээр байгаа бөгөөд нийт 1.5 тэрбум хүн амдаа коронавирусийн эсрэг вакцины 10.2 тэрбум гаруй тунг тариад байгаа юм.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.