СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын цэргүүд Мариупольд химийн халдлага үйлдсэн гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын цэргийн хүчин Украины Мариуполь хотод химийн халдлага үйлдсэн гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ. Тэгвэл АНУ, Их Британийн эрх баригчид энэхүү мэдээллийг шалгаж буйгаа зарласан юм.

Украины Азовын батальоны хэлснээр, бөгөөд үүний улмаас гурван цэрэг хөнгөн шархадсан бөгөөд амьсгал нь давчдах шинж тэмдэг илэрч байгаа аж. Зарим шинжээч үүнийг фосфорын тэсрэх бөмбөг байж магадгүй хэмээн таамаглаж байгааг тус улсын Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Малиар тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар мэдэгдэх үеэрээ "Химийн зэвсэг хэрэглэсэн аливаа үйлдэл нь Украины эсрэг терроризмын шинэ үе шат болно" гэж онцлоод, Барууны орнуудыг Украиныг хамгаалахад шаардлагатай зэвсгээ хангаж, бэлэн байдалд шилжихийг уриалжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассын мэдээлснээр, тус улсын албаны хүмүүс энэхүү хэргийг "яаралтай" мөрдөн шалгахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн Пентагоны зүгээс химийн зэвсгийн болзошгүй хэрэглээг "гүн түгшүүртэй" явдал хэмээн тодорхойлжээ. Үүнээс өмнө Барууны орнууд химийн зэвсгийн хэрэглээ нь мөргөлдөөнийг хурцатгах аюултайг анхааруулж, хэрэв ОХУ ийм халдлага үйлдвэл хатуу хариу арга хэмжээ авахаа амлаад байсан билээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХИМИ
2 жилийн өмнө
202.126.88.223

АРАЙ Ч ХИМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЭГҮЙ БХАА.ЭНЭ АЗОВЫН МЭДЭГДЭЛ ДАНДАА ХУДАЛ БАЙДАГ.ФАШИСТУУД ЯАЧ Ч МАГАДГҮЙ

Зочин
2 жилийн өмнө
91.166.54.44

Оросын дарамт дороос гарч чадахгүй байж бөгсийг долооно оо..Орос-д ирээд амьдараад хэрхэн монголчуудыг дорд үздэгийг ойлгох бх аа бялдагууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.