Хэрэв ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэвэл НАТО хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Брюссельд болж өнгөрсөн НАТО болон "Их долоо" бүлгийн дээд хэмжээний яаралтай уулзалтын дараа ноён Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хэрэв ОХУ химийн зэвсэг ашиглавал бид хариу өгөх болно. Ямар хариу арга хэмжээ авах нь тэдний халдлагын шинж чанараас хамаарна" гэж хэлсэн байна.
Украины арми таамаглаж байснаас хүчтэй эсэргүүцэл үзүүлж, Оросын "цэргийн ажиллагаа"-г удаашруулаад байгаа тул тус улс химийн, биологийн эсвэл цөмийн зэвсгээр дайныг дуусгахыг оролдож магадгүй гэж Барууны удирдагчид эмээж байгаа юм. НАТО-гийн 30 удирдагч бүгд ОХУ-ыг ийм алхам хийхгүй байхыг анхааруулсан бөгөөд химийн зэвсгийн хэрэглээ нь "ноцтой үр дагаварт хүргэнэ" гэж сэрэмжлүүлжээ.
Гэвч тийм нөхцөл байдал үүссэн ч НАТО шууд цэргийн хариу арга хэмжээ авах магадлал бага ба эцсийн шийдвэрийг АНУ гаргана гэж Барууны нэгэн албан тушаалтан тэмдэглэсэн байна.
Өнгөрөгч пүрэв гарагт болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский танк, пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг зэр зэвсгийн дэмжлэг хүссэн бөгөөд НАТО-гийн удирдагчид Украинд илүү хүчирхэг зэвсэг илгээхэд бэлэн гэж мэдэгджээ. Мөн химийн зэвсэг илрүүлэх төхөөрөмж, маск, хамгаалалтын хувцас болон бусад хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад дайнаа зогсоо !!!! АНУ яаж дайныг өдөөж байна.Дэлхийг ганцаар ноёрхох гэсэн далд санаа бишүү!!!дайныг эсэргүүцэж байна .Даян дэлхийд дайн хэрэггүй ээ !!!!!!!!
amerik demjlegee zogsoovol dain duusna
Биологийн зэвсэг АНУ-д л бий биз Газар сайгүй лаборатори ажиллуулаад . Дайн өдөөж ашиг хонжоо ологсод, Дайнаар бусдыг айлгаж,дэлхийг ганцаар захирахыг хүсэгсэд бол АНУ-ын ард иргэд биш, төрийн жолоо атгах, дайны хэнээт бүлэглэл гэдэг,. Украинд нацист засаглал тогтоож,бусад үндэстнийг ялгаварлан гадуурхаж, ОХУ-ыг устгах иргэдийг нь хүйс тэмтрэх заналхийлэл үүсгэж байж, дайн дуудан энэ орныг балгас болгон сүйтгэж иргэдийг нь зовлонд учруулж байна.
Тархи угаалт, худал хэлэлт маш их. Путин буруу м хүсээгүй, өөрийн эх орноо гадны хаяаанд байгаа эрсдлээс хамгаалж украйныг зэвсэггүй болгож тайван замыг хүссэн . Гэтэл энэ зэвсэг нийлүүлэлтээр дайныг ширүүсгэж сунжруулах нь цаашаа улам их эрсдэл бий боогож байна.
ХИМИ БИОЛОГИЙН ЗЭВСГИЙГ БАРУУНЫХАН АНУ ХЭРЭГЛЭДЭГ .
Урьдчилан баахан шуугиан дэгдээж мэдэгдэл хийж байгаад, нөгөө алуурчдынхаа гараар хийлгэчихээд, Орос химийн зэвсэг хэрэглэсэн гэж гүтгэх ч энүүхэнд дээ. Америк ийм юманд гаршсан улс.
Зөнөг өвгөний яриаг тавьж хүмүүсийн сэтгэл санаа үймүүлэхээн боль.
Энэ тэнэг Иван дайнаа зогсоовол таарна. Улс орон нь сүйрдгээ сүйрсэн.
Орос химийн зэвсгээ эрт устгасан.харин АНУ үгүй.Сирид яаж жужиг тавьсаныг хүмүүс мартаагүй л байх
ANU dainiig zogsoox yamarch bodolgvi endees anu yamarch hohirol amsaxgvi olonjiln turshlagatai bayajaal garna evrop ukrain oros hohirno
ene daini heneetei Putleriig ugui hiih n baidliig iluuhylbar bolgoh h gej bodogdhod hurgej bn!!!
Украйнаар дахь АНУын туршилтын бактерлогийн лабарторын вирус тараачихаад оросууд руу чихэж дайн дэгээж мэдэх улс шүү
АНУ Украйнд илүү хүчирхэг зэвсэг нийлүүлнэ гэхээр нөгөө 2-г сөргөлдүүлж,бактерлогийн зэвсэгээ турших нь дээ яанаа.Нөгөөдүүл нь дэмжиж бна гэж ойлгоод эвгүй алхам хийх вий.Ард түмэн нь эсэргүүцэхэд яадаг бнаа.