СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дайныг эсэргүүцсэн орос сэтгүүлчийг Германы сонин ажилд авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын төрийн мэдлийн "Первый канал" буюу 1-р сувгийн мэдээллийн хөтөлбөрийн шууд дамжуулалтын үеэр студид орж ирэн, Украин дахь түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн сэтгүүлч Марина Овсянникова Германы хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахаар болжээ.

Овсянникова өнгөрсөн сард хийсэн эсэргүүцлийнхээ дараа 1-р сувгийн редакторын албан тушаалаа орхисон ч Франц улсаас санал болгосон улс төрийн орогнолоос татгалзсан билээ. Тэрээр аюулгүй байдлынхаа төлөө эмээж байгаа ч Орост үлдэхийг хүсэж буйгаа мэдэгдээд байсан юм.

Тэгвэл бөгөөд тэрээр телевизийн сувагт нь ч мөн хувь нэмэр оруулах аж. "Welt" группийн Ерөнхий редактор Ульф Поршардт энэ шийдвэрийн талаар "Овсянникова шууд дамжуулалтын үеэр эсэргүүцлээ илэрхийлснээр төрийн хэлмэгдүүлэлтэд өртөх аюулд орсон ч сэтгүүлчийн хамгийн чухал ёс зүйг хамгаалсан. Би түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна" хэмээн тэмдэглэжээ.

43 настай бөгөөд эцэст нь 30 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Гэвч одоо түүнийг нэмэлт мөрдөн байцаалтад хамруулж, олон жилийн хорих ял оноох эрсдэлтэй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.