ОХУ-ын эрх баригчид Финланд, Швед улсуудыг НАТО-д элсэхгүй байхыг анхааруулж, энэ алхам нь Европт тогтвортой байдлыг авчрахгүй гэж онцолжээ.
АНУ-ын батлан хамгаалахын албаныхны хэлснээр, Оросын цэргийн хүчин Украинд түрэмгийлсэн нь "стратегийн томоохон алдаа" болсон бөгөөд НАТО-г өргөжүүлэхэд хүргэж болзошгүй аж. Уг Барууны эвсэл 32 гишүүнтэй болж өргөжихийг Вашингтон дэмжиж байгаа бөгөөд Швед, Финланд улсууд ирэх 6 дугаар сард гишүүнчлэлийн хүсэлтээ өгнө гэж таамаглаж байна.
Финланд улс ОХУ-тай 1,340 км урт хилийг хуваалцдаг бөгөөд Украин дахь хурцадмал байдлын улмаас ихээхэн сөрөг нөлөө амсаад байгаа юм. Харин уламжлалт ёсоор НАТО-д элсэхийг эсэргүүцэж байсан Шведийн эрх баригч нам Оросын цэргийн үйл ажиллагааны улмаас энэ байр сууриа эргэн харж байгаагаа мэдэгджээ.
ОХУ анхнаасаа НАТО-г цаашид өргөжүүлэхгүй байхыг шаардаж байсан ч Украин дахь түрэмгийллийн улмаас зүүн жигүүрт тус эвслийн цэргийн тоо нэмэгдэж, хоёр шинэ гишүүний төлөөх дэмжлэг өсөөд байгаа билээ. Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар "НАТО бол сөргөлдөөнд чиглэсэн хэрэгсэл хэвээр байгаа. Тус эвсэл нь энх тайван, тогтвортой байдлыг хангадаг холбоо биш бөгөөд цаашид өргөжин тэлснээр Европ тивийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхгүй" гэж мэдэгджээ.
Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногийн мэдэгдлийнхээ үеэр "Швед, Финланд улсууд НАТО-д элссэн тохиолдолд Орос улс хариу арга хэмжээ авч, нөхцөл байдлыг дахин тэнцвэржүүлэх шаардлагатай болно" хэмээн анхааруулсан юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оросын тэнэгүүд Швд Финлянд хоёртой байлдаасай. Ёстой гоё юм болно, Хятад лав Сибирлүү дайрах байх, Япон Курилрүү
Швэд Фин хоёр бол нээрээ үнэндээ юүхэв дээ. Инээдтэй. 45 сая хүнтэй Украйн дээр НАТО яг үнэндээ цэргээ оруучихсанш дээ. Бүх төрлийн зэвсгээ нийлүүлсэн. Одоо яаж бна. Хамтдаа ёстой хиарч бна . Орос Украйн газар нутгийн талыг нь усан хилтэй нь эзэлчихлээ. Украйнд Орос үнэхээр энэрэнгүй дайтаж бна. Нэг үндэстэн учраа тэр...Тэгэхээр дээрх хоёр улс үнэндээ үдийн будаа байлтай. Хэдхэн пуужин л асуудлыг шийдчих байх.
Ochood hartsan yum shaah yumdaa taanuus
Украйнд болж байгаа дайнаас хархад тиймч амархан санасанаар болохгүйээ. Дайныг өдөөгч байхад түүнийг дэвэргэгчид буюу муугийн нь үзэх сонирхолтой нь бас мундахгүй их байдгыг энэ дайн харуулж байна. Дайн хүсэшгүй зүйл гэдгийг бүгд л мэддэг хирнээ дэмжих юмдаа.
Энэ зөрчилдөөн бол Оросуудын хэлдгээр тусгай ажиллагаа байх, жинхэнэ дайн хийвэл дор нь арчих байлгүй. Тиймдээ ч энгийн иргэдийн аюулгүй бдлыг бодолцож байж өөрсдөө нилээд гарз хохирол амсаад бх шиг бна. Барууныхан гал дээр тос нэмэхээ больчихвол энэ зөрчилдөөн зогсох бх да.
Оросууд Украйнд яг үнэндээ Байлдааны гол ангиудаа болон Орчин үеийн Зэвсэг техникүүдээ болон сүүлийн үеийн Хэт авианы хэд хэдэн ангилалын пуужингуудаа хэрэглээгүй зөвхөн ганц дунд зайны хэт авианы пуужингийн нэг төрлийг л туршилтаар хэрэглэхэд АНУ НАТО ЕХ-ынхон ихээхэн сандарцгаалаа , АНУ НАТО ЕХ яг үнэндээ Оросуудтай цэрэг зэвсгийн мөргөлдөөн буюу шүүд байлдахаасаа зайлсхийж байгаа,
Песков абрамовичийн гондом болсон. Тусгай хүчиндээ алуулж мэднэ.
Энэ дайнд Хөгшин Европ л хохирно.Америк хол учраас хараад л турхираад л сууна даа
Фин,швед НАТОд хөл алдвал ДЭЛХИЙН 3р дайн эхэлж ,хэнч ялалт байгуулахгүй !