Швед, Финланд улсууд энэ зун гэхэд НАТО-д элсэж магадгүй гэж Их Британийн "The Times" сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Финланд улс нь ирэх 6 дугаар сард гишүүнчлэлийн хүсэлтээ хүлээлгэн өгөх бөгөөд Швед улс араас нь мөн адил алхам хийх төлөвтэй байна. Одоогоор хоёр улсын Засгийн газар энэ асуудлаар зөвшилцөлд хүрэхээр хамтран ажиллаж байгаа ч эцсийн шийдвэрийг бие даан гаргах аж.
Энэ сарын 6-7-ны өдрүүдэд Брюссельд болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Швед, Финланд улсуудыг элсүүлэх асуудлыг голчлон хэлэлцсэн болохыг Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өмнө нь мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл уг Барууны эвслийг 30-аас 32 гишүүнтэй болгож өргөжүүлэх шийдвэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд түрэмгийлсний шууд үр дагавар гэж шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: TASS, The Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.