СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-10

Жагсагчдын төлөөллийг ажлын хэсэгт оруулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Энэ сарын 7,8-ий өдрүүдэд Төв талбайд “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагссан иргэдийн шаардлагын дагуу Засгийн газар дөрөвдүгээр сарын 8-нд ээлжит бус хуралдаан зарлаж, гүйцэтгэх засаглалын мэдлийн хүрээнд шийдвэрлэж болох асуудлуудаа танилцуулсан билээ. 

Өчигдөр /2022.04.09/ шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргав. Ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлах бөгөөд ХХДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан нар ажиллана.

Мөн жагсаалд оролцсон иргэдийн төлөөллийг тус ажлын хэсэгт оруулж, тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

Жагсагч залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, инфляцийг барихыг шаардсан бөгөөд үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжлийн банкны асуудлыг шийдэх, олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх, сайд дарга нарын хангамжийг хязгаарлах, үнийн өсөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авах зэрэг 15 зүйл бүхий шаардлагыг тавьсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.