СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам албаны машингүй, түрээслэж хэрэглэдэг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Залуучууд үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаалыг гурван өдөр хийсний эцэст Засгийн газрын тэргүүн талбайд гарч ирж тэдний хүсэлт шаардлагыг хүлээн авсан. Үүний дараа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, орой нь жагсагчдад шийдвэрээ танилцуулсан.

Ингэхдээ төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэснээ мэдэгдсэн.

Уг шийдвэртэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал ". Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашдаа ч тус яаманд автомашины худалдан авалт хийхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамааран түрээслэх бодлого баримталж байна.
Бидэнтэй хамтран ажиллах авто машин түрээсийн компаниуд холбогдоно уу." гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.103

Төрийн өмчит компаниуд нь 3с 10 гаруй Ландуудтай. Бүх захиралууд нь тус тусдаа унадаг бөгөөд ар гэр авгай хүүхэн нь ажлын цагаар хүүхдүүдээ зөөгөөд унаад явж байдаг нь нууц биш. Яам нь тэр машинуудыг нь шатахууны нь хийлгээд жолоочтой нь ашиглаж байдаг

loan
2 жилийн өмнө
64.119.27.207

Заавал том машин унах гээд чичрэх юмаа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.