СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-08

Л.Оюун-Эрдэнэ: Та нарын тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхийн төлөө амь насаа зориулахад бэлэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Эх орондоо сайхан амьдарья" уриатай залуусын жагсаал төв талбайд үргэлжилсээр байна. 

12:00 цагийн орчимд жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж иргэдийн тавьсан шаардлагуудыг хүлээн авч яаралтай шийдвэрлэхээ илэрхийлсэн.

Жагсаалд оролцсон иргэдийн төлөөлөл бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ханшийн алдагдлыг барих, УИХ, Засгийн газрын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх гэх мэт 15 шаардлагыг тавиад буй.

Энэ үеэр Ерөнхий сайд дараах тайлбарыг хэлэв. Тэрбээр, "Монголын залуучууд энэ нийгмийг өөрчлөх нь зүйтэй. Санал нэг байна. Цэцэрлэгүүд баригдаж байна. Чадах зүйлээ Засгийн газар хийж байна. Ерөнхий сайдын хувьд та бүхний бухимдлыг ойлгож байна. Гэхдээ энийг нэг өдрийн дотор шийдэх боломж хэцүү гэдгийг хэлэх нь зүйтэй. Дотоод итгэл үнэмшлийнхээ хувьд та бүхэнтэйгээ хамт байна. Өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл бас бий. Хамтдаа асуудлаа шийдэхийн төлөө хичээнэ.

Сонгуулийн хуультай асуудал яригдлаа. Хар машинд эргэлзэж байгаа бол гараар тоолоход асуудал болохгүй. Дөрвөн жилийн өмнө хар машиныг эсэргүүцэж, цагдаад дуудагдсан асуудал байдаг. Цаашдаа итгэл үнэмшилдээ үнэнч байна.

Залуучууд аа, бидний хамгийн чухал нь ойлголцох. Сая авлигын хэрэгтэй холбоотой, УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх, авлигын эсрэг тууштай тэмцээч ээ гэсэн шаардлага тавилаа. Энэ бүхний төлөө би бүхнээ зориулна.. 30 жилийн авлига, хүнд суртлын гинжийг таслахад бэлэн байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Naraa
2 жилийн өмнө
66.181.161.85

Sain bna uu zow tand bayr hvrgie

Зочин
2 жилийн өмнө
64.119.16.119

Нэгдээд нийлээд ажлаа хий залуус ажил орлоготой больё гэж бна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.