СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-08

🔴LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Төв талбайд болж буй жагсаалд оролцож байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар Төрийн ордноос гарч ирлээ. 

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар иргэдээс өгсөн шаардлагыг хүлээн авахдаа “Жагсаалд оролцож байгаа залуусын шаардлагыг Ерөнхий сайдад дамжуулсан. Ерөнхий сайд  жагсагчдын шаардлагад тулгуурлаж, ажлын хэсэг зохион байгуулж өөрийн биеэр ахлахаар болсон. Мөн өнөөдөр жагсагчдын төлөөлтэй уулзана” гэж байсан юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Өчигдөр Төв талбайд гарч ирэхийг хүссэн. Шууд ардчиллын зарчмаар уулзаж байгаадаа баяртай байна. Би та бүхэнтэй адилхан залуу хүн. Амаргүй дүрэм журмыг давж би өнөөдөр энд зогсож байгаа юм шүү.

Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа. Бид шийдэл ярих ёстой. Та бүхний өөрчлөхийг хүссэн зүйлсийг өөрчлөхийг хичээж байгаа. 

Би жагсаалд оролцогч иргэдэд хүч хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байсан. ХЗДХ-ийн сайд болон хууль хяналтын байгууллагад огт хүч хэрэглэж болохгүй гэж байнга хэлж байсан. Гэхдээ зарим хүнээс тодорхой хэмжээний тодруулга авах шаардлагатай байсан бөгөөд өнөөдөр нэг ч хүн хорионд байхгүй байгаа гэдгийг ХЗДХ-ийн сайд надад хариуцлагатайгаар мэдэгдсэн. Хэрвээ энэ асуудалд өөр ямар нэг зүйл байгаа бол миний хувьд хариуцлага тооцоход бэлэн байна.

Засгийн газарт чадаж байгаа болон чадахгүй зүйл ч олон байна. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хамтдаа хичээе гэлээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Та бүхнээс уучлал гуйя. Өнөөдрийн байдлаар хоригдсон хүн байхгүй байна. Удахгүй та бүхэнд албаны шалгалтыг талаар танилцуулна. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх долоо хоногт оруулж ирж байна. Торгодог биш, сануулдаг зохицуулалт орж ирсэн. Мөн Эрүүгийн тухай хуульд өөрчлөх оруулах та бүхний шаардлагыг хүлээн авсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.