Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбатын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр “Кью Эс Си” ХХК-иас мэдээлэл хийлээ.
“Кью Эс Си” ХХК-ийн захирал Э.Шижир:
-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ү.Амарбат дөрөвдүгээр сарын 6, 7-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч манай байгууллагатай холбоотой илтэд гуйвуулсан мэдээлэл өгсөн. Өмнө нь бэлтгэсэн тэрхүү ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж бодож байна.
Олон нийтэд буруу мэдээлэл өгч байгаа учраас Ү.Амарбатыг шүүхэд өгч байгааг мэдэгдье. Хөгжлийн банк компанийн хэвийн үйл ажиллагааг ийнхүү доголдуулж халдаж байгаа нь буруу. Нийт дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй удаагийн хяналт, шалгалт хийсэн. Удаа дараагийн шалгалтыг бид эсэргүүцээгүй. Гэтэл үйл ажиллагаанд ийнхүү илтэд халдаж байгаа нь том асуудал гэсэн юм.
Уг хэвлэлийн бага хурлын үеэр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат хүрэлцэн ирж хэд хэдэн баримт дэлгэн хариулт авсан юм.
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ү.Амарбат:
-Намайг шүүхэд өгөх юм байна. “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэрт сарын 1.5 тэрбумаар техник, тоног төхөөрөмж түрээсэлдэг баримт байна. Үүнд тайлбар өгнө үү?
-Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад тоног, төхөөрөмж худалдаж авах шаардлагатай. Тухайн үеийн компанийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн тухайн шаардлагатай техникүүдийг “Кью Эс Си” ХХК-ийн дээр худалдан авалт хийгдсэн байдаг. Тухайн худалдан авсан техникүүдийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр ашиглахын тулд хамгийн боломжит нөхцөл болох түрээсээр ашиглуулж байгаа. Энэ нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэртээ ямар давуу талтай вэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал гарахгүй, ашиглалтын зардал гардаг давуу талтай.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр байгаа барьцаа хөрөнгийг хамгийн сүүлд Хөгжлийн банк үнэлэхэд тавьсан овоолгынхоо талыг аваад явсан. Түрээслээд байгаа техникүүд чинь Хөгжлийн банкны шалгалтаар тал нь эвдэрхий, хоёр ширхэг хово машиныг Эрдэнэт үйлдвэрт зарсан байх юм. Барьцаа хөрөнгөө ингээд үрэн таран хийгээд сууж болдог юм уу. Анх 170 тэрбумаар үнэлж байсан барьцаа чинь 37 тэрбум төгрөг болчихсон байна. Энэ ямар учиртай юм бэ?
-УИХ-иас томилогдсон Ажлын хэсэг барьцаа хөрөнгийг шалгасан. Төмрийн хүдэр болоод баяжмал алга болсон гэдэг нь төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэрээр оруулаад баяжмал болгосон байгаа.
-Тэгэхээр Хөгжлийн банк надад худлаа мэдээлэл өгсөн болж байна уу. Энэ талаар буцаад гүйцэтгэх албаны хүмүүсээс буруу мэдээлэл өглөө гэж хэлж болох уу?
-Болно.
-Танай компанийн хувьцаа эзэмшигч Бат-Оргил гэдэг хүн байна. Энэ хүн Хөгжлийн банканд ажлаад эсвэл танай кампанид ажилладаг гэх юм. Энэ хүн яг ямар учиртай хүн юм бэ?
-Энэ хүн “Кью Эс Си” ХХК-тай ямар ч хамааралгүй. Тухайн үед Хөгжлийн банканд ажиллаж байхдаа шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаагүй.
-Танайх 71.3 сая ам.долларыг Засгийн газрын ямар ч шийдвэргүйгээр Хөгжлийн банкнаас хэрхэн яаж авсан юм бэ. Тухайн үед Хөгжлийн банкны хуулиар Засгийн газрын тогтоолоор бүх шийдвэр гардаг байсан гэсэн. Гэтэл танай компани дээр Засгийн газрын ямар ч шийдвэр байхгүй байж, зээл гарчихсан байх юм.
-Зээл гаргахад ямар үйл ажиллагаагаар гаргадаг байсныг мэдэхгүй. Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 317 дугаар тогтоолоор концессын жагсаалтыг баталсан байдаг. Энэ жагсаалтын хавсралтын 5 дахь хэсэгт Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл гээд орсон байдаг. Уул уурхай, металлургийн цогцолбор төслийн хүрээнд хэрэгжүүлэх нэг төсөл нь 33.4 км-ын төмөр замын төсөл байдаг. Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 28-ны 69 дүгээр тогтоолоор концессын гэрээ байгуулсан байдаг.
-УИХ-ын нээлттэй тайлан дотор танай компанийг Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны өрийн бичгүүдийг батлан даасан. Эсвэл танай өрийн бичгүүдийг Монголбанк худалдаж авч саяхан төлж дуусгасан юм байна. Яагаад та нар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрийг барьж, батлан даалт хийгээд өрийн бичиг хийдэг юм бэ. Нийт 600 тэрбум төгрөг?
-Тухайн үед Монголбанк эдийн засгийг дэмжих зорилгоор компаниудын өрийн бичгийг худалдаж авч байсан. Тэр дунд “Кью Эс Си” ХХК байсан.
-Танай компани Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлсөн мөртлөө Хөгжлийн банкны зээлээ яагаад хугацаанд төлөхгүй байсан юм бэ?
-Хамт төлөх боломж байсан. Хөгжлийн банкны зээлийг Монгол Улсын Засгийн газар өөртөө шилжүүлж авсан учраас Хөгжлийн банк манай зээлтэй холбоотой ямарваа нэгэн шийдвэр гаргах боломжгүй болсон гэж үзэж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ компани яагаад дампуурлаа зарлахгүй байна
Tumurlugt ajilladag hunii huvid helehed ene kompaniin achaar uneheer saijirch bgaa
Zuv
Нэг талын мэдээлэл бичдэг худалдагдсан сайт гэж энэ дээ. Би хуульч хүний хувьд энэ Амарбатын ТУЗ-ийн Хараат бус гишүүний чиг үүргээс гадуур харилцагч байгууллагынхаа асуудлаар нэр хүндэд нь халдаж худал мэдээлэл олон нийтэд яриад яваа үйлдлийг бол үнэхээр мэргэжлийн ёс зүйгүй хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Нээрээ л ингэж үйл ажиллагааг нь гацаан, харлуулан байж зээл төлүүлдэггүй байхаа. Энэ нөхрийг хуульчдын группынхэн энэ сүүлийн үед яриад байгаа юмнуудтай холбогдуулаад үзэхээ байсан юм билээ. Мэргэжлийн нэр баастахаа больёоо хөгшөөн!
Амарбат нь хуульч юм у? хуульч хүн арай ч ингэж явмааргүй юм? Өнөөдрийн ярилцлагаас Хөөрхий дөө, бас л нэг намын гар хөл, захиалга байна даа гэж харагдаад эхэллээ.
Amidrald tohiodog l biznesiin hariltsaa, shuuheer shiidsen ni ch zgr
Аливаа асуудалд нухацтай хандалгүй, хийж бүтээе гэсэн нэгнийгээ доош нь татдаг энэ муухай соёлыг яана даа. Ингэхээр яаж хөгжих вэ дээ. Амарбатыг шүүхэд өгөх хэрэгтэй. Юм яриулахгүй, чичрээд байхыг бодоход асуудал байна гэсэн үг.
Hiisen ymtai heleh ugtei humuus l iim zorigtoi garch irj bgadaa. Ene Amarbat gj erguu ymiig shuuhed og og.
худлаа мэдээллээр том том мэдэгдэл хийдэг сенсаацладаг энэ Амарбат мэтийн лаларуудыг зайлуулбал таарна