ОХУ Украинд хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Орос улсыг Хүний эрхийн зөвлөлөөсөө түдгэлзүүлсний дараа тус улсын төлөөлөгчид уг зөвлөлөөс гарахаар шийдсэнээ мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү санал хураалтад 58 орон түдгэлзсэн хариу өгсний дунд Монгол Улс байсан юм.
Тодруулбал, АНУ тэргүүтэй тогтоолыг НАТО-гийн бүх гишүүн орон, Украин, Япон, Өмнөд Солонгос, Финланд зэрэг 93 улс дэмжсэн бол ОХУ, Беларус, Хятад, Вьетнам, Умард Солонгос гэх мэт 24 улс эсэргүүцсэн байна. Харин Монгол, Энэтхэг, Сингапур, Малайз, Тайланд, Бразил, Мексик, Египет, Ирак зэрэг 58 орон санал өгөхөөс түдгэлзжээ.
НҮБ дахь ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин энэхүү шийдвэрийг "хууль бус, улс төрийн зорилготой алхам" гэж буруушаасан бөгөөд тус улс нь Хүний эрхийн зөвлөлөөс өөрсдөө гарна гэж зарласан нь ойлгомжгүй байдал үүсгээд байгаа юм.
Түүнчлэн ОХУ энэ удаагийн санал хураалтад "Тийм" эсвэл түдгэлзсэн хариу өгсөн улс орнуудыг "нөхөрсөг бус үйлдэл хийсэн" гэж үзэж байгаа ба энэ нь хоёр талын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх болно гэж анхааруулсныг "Ройтерс" агентлаг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
xaxa manaixan estoi xetsyy bdal bgaan bn da.